...
...
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоо үзэхээс өмнө...
2023-02-18 12:43:35

Марвелын ертөнц шинээр нэг шат ахилаа. “Black Panther: Wakanda Forever”-оор 4-р үе дуусаж, дараагийн үед шилжиж байна. 5-р үе нь “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Таван жилийн дараа нээлтээ хийж байгаа Хүн-Шоргоолжийн шинэ бүтээл “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кинонд цаашид Марвелын ертөнцийг эзэгнэх хамгийн муу хорон санаатан Эзлэн түрэмгийлэгч Канг гарч ирж байна. “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киног үзэхээс өмнөх үеэ хамтдаа санацгаая. 


5-р үеийн эхлэл

“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино нь “Хүн-Шоргоолж” цувралын 3 дахь кино бөгөөд Таносыг устгасны дараа Скотт Ланг (Пол Радд) нь гэр бүл, хамтрагч нарын хамт амар тайван, өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцан ном, зохиол бичин амьдарч байв. Харин түүний охин Кэсси квантын орон руу дохио илгээдэг төхөөрөмж бүтээснээр, Скотт, Хөүп, Жанет, Хэнк нар квантын оронд унадаг. Гарцгүй квантын оронд тэнүүлчилж явахдаа Хүн-Шоргоолжийн гэр бүлийнхэн Эзлэн түрэмгийлэгч Канг (Жонатан Мейжорс)-тай санаандгүй таардаг. “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” нь зөвхөн “Хүн-Шоргоолж”-ийн дараагийн анги бус шинэ үед шилжих болсон Марвелын таних тэмдэг болох юм. Тиймд Марвелын ертөнцийн хөнгөн, хөгжилтэй адал явдлыг түлхүү үзүүлж байсан “Хүн-Шоргоолж” нь өмнөх бүтээлээс өөр айдас түгшүүр төрүүлэм нэг шат ахисан бараан, хүнд уур амьсгалын ертөнц рүү үзэгчдийг урин дуудах болно. 


Полл Раддын гайхалтай дур булаам байдал

Хүн-Шоргоолжийг юу хүн-шоргоолж болгож байна вэ? Ямар нэгэн биетийн хэмжээг удирддаг төхөөрөмж л байхад хэн ч байсан хүн-шоргоолж болж чадах ба биеийн чадвар зэрэг бусад чадамжаар нь тооцож үзвэл Скотт Ланг нь адилхан төхөөрөмжтэй Хэдгэнээс чадвар муутай нэгэн. Тиймд Скотт Ланг Хүн-Шоргоолж болохоос өөр аргагүй байдаг шалтгаан нь Пол Раддын дур татам байдал юм. Пол Радд нь амьдралын асуудлаа биедээ хураасан, шууд гараад дэлгүүрээс авч болох энгийн хүрэмтэй жүжигчин. Бие нь эрүүл чийрэг харагддаг боловч нэг л уйтгартай байдаг нь улам дур татам гэлтэй. Пол Радд нь Марвелын хамгийн хүн чанар сайтай баатар Хүн-Шоргоолжийн дур татам байдлыг харуулж чадсан сонголт гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн Хүн-Шоргоолж нь цуврал бүрд өсөн сайжирсаар байгаа дүр юм. Хүн-Аалз шиг залуу хүн өсөж сайжрах нь энгийн зүйл боловч, Скотт Ланг шиг дунд насны хүн өсөн сайжирч байгаа нь өрөвдмөөр юм шиг хэр нь хожимдсон тайтгарлыг өгөх ажээ.  

Квантын орон, Квантуманиа

“Энд олон ертөнц байна. Квантын оронд... ертөнц дотор өөр нэг ертөнц байдаг. Цаг хугацаа, орон зайн гадна. Манай дэлхийн дор нууц сансар огторгуй байна.” 30 жилийн турш квантын оронд гацсан Жанет Ван Дайн нь өөрөөс нь бусад үл мэдэх ертөнцийг өөр нэгэн сансар огторгуйгаар дүрсэлдэг. Марвелын ертөнц нь байнга л сансар огторгуйн тухай өгүүлсээр ирсэн. Марвелын 3-р үед сансар огторгуйн үүсэл ба тэнцвэрийн талаар өгүүлсэн бол 4-р үед олон ертөнц гэдэг үгээр ертөнцийг үзэх үзлийг улам өргөжүүлсэн. Харин энэ удаад квантын сансар огторгуй гэдэг өөр нэгэн ертөнцийг гол түлхүүрээ болгожээ. Квант нь ойлголтын хүрээнээс гадна бий болж буй үзэгдлийг харж, “ямар нэгэн зүйл болж байна” гэдгийг мэдүүлдэг шинжлэх ухаан юм. 5-р үед энэ квантын орныг бүрэн утгаар нь “төсөөлж” эхэлнэ. “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ” (2018) –аас багахан хэсгийг харуулсан бол энэ удаад квантын орныг бүхэлд нь дүрслэх болно. “Квантын орон нь ертөнцийг үзэх үзлийн төгсгөл байх болно. Хот, соёл иргэншлийг бүтээгээд зогсохгүй түүн доторх зүй тогтол, түүхийг мөн бүтээж, түүний дараагаар тэр дотор олон төрлийн амьд биет, бүтээл, байгууламжаар дүүргэжээ. Цахилгаан микроскопын зургаас 70, 80-аад оны хүнд металл сэтгүүлийн зураг гээд маш олон газраас санаа авсан.” (Пейтон Рид найруулагч)


Эзлэн түрэмгийлэгч Канг

Эзлэн түрэмгийлэгч Канг нь Таносоос хойш Марвелын нэг багана байх болно. Канг нь цаг хугацаа, орон зайд үл захирагддаг нэгэн. Хүчирхэг гэдэг ойлголтыг даван бүтээлч, сонирхол татах хорон санаатан. Кангийн удирддаг хүч бол цаг хугацаа юм. Канг нь өнгөрсөн, одоо, ирээдүйд нэгэн зэрэг байж чаддаг, ер бусын байдлаар ертөнцийг хардаг. Кангийн дүрийг бүтээхээр болсон Жонатан Мейдорс энэ төвөгтэй дүрийн талаар “Би энэ киног хүн ба цаг хугацааны хамаарлыг харуулсан түүх, цаг хугацаа нь хүний харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлэх болно.” гэж тайлбарлажээ. Олон нийтэд цацагдсан трэйлерт өөр нэгэн хорон санаатан МОДОК ч бас гарч хүлээлт үүсгэж байна. Зарим гадны кинонд дурлагсад Канг гэж хэн болох, энэ дүрийг бүтээсэн Жонатан Мейдорсын харизмын талаар сайшаан магтаад эхэлжээ. 

Зургийн эх сурвалж: Disney 

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тави...
Америкийн кино шүүмжлэгчид болон кино мэргэжилтнүүд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Лос-Анжелес хот...
user
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” к...
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” киноны дуу аль хэдийн ярианы халуухан сэдвүүдийн н...
user
Крис Прэтт “Галактикийн хамгаалагчид 3”-ыг үзэх эр...
“Галактикийн хамгаалагчид 3” кино Гамораг алдаж уйтгар гунигт автсан Питер Квил аюулд унасан галакт...
user
Нинтендогийн дараагийн бүтээл Зелда?
Видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн “The Super Mario Bros. Movie” киногоор дэлхий дахины орлогоос...
user
“Галактикийн хамгаалагчид 3” киног сайнаар үнэлж,...
Сүүлийн үед гаднын сайтуудад “Хамгаалагчид 3” киног магтсан сэтгэгдэл их байна. “Digital Spy”-ийн Я...
user
“Галактикийн хамгаалагчид 3” томоожиж, төлөвшсөн Г...
2023 оны 05-р сард нээлтээ хийх “Галактикийн хамгаалагчид 3” киноны шинэ трэйлер цацагдлаа. Тус трэ...
user
Удахгүй нээлтээ хийх “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр”...
“Sony pictures” 2023 оны 04-р сарын 04-ний өдөр албан ёсны олон нийтийн сувгаараа “Хүн-Аалз: Аалзны...
user
“The Super Mario Bros. Movie”, “Галзуу хурд 10” “Г...
“The Super Mario Bros. Movie”, “Галактикийн хамгаалагчид 3”, “Галзуу хурд 10” гээд үнэхээр үзүүштэ...
user
“Галактикийн хамгаалагчид 3” хамгийн их хүлээлт үү...
Цувралууд нь дэлхий дахинаас 1,637,100,000 долларын орлого олж, байлдан дагуулж байсан “Галактикийн...
user
“Усан дотор ** цагийн зураг авалт хийсэн”... Лусын...
Холли Бэйли бяцхан лусын дагиныг маш олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. 2023 оны 03-р...
user
30 жилийн дараа кино театруудын том дэлгэцнээ... “...
Супер Марио ах дүүс кино театруудын дэлгэцнээ 30 жилийн дараа гарах гэж байна. “The Super Mario Bro...
user
Стрессгүй, хөгжилтэй дүрүүдийн тулаан... “Dungeons...
Юуг ч төгс хийж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг багийнхны хөгжилтэй адал явдлыг дүрсэлсэн...
user
Супер баатар Шазамын гайхалтай өсөлтийн үе.... “Ша...
4 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирсэн “Шазам” киноны 2 дахь бүтээлд супер баатар Шаз...
user
“Галактикийн хамгаалагчид”-ын Жеймс Ганн, “Супермэ...
Марвелын “Галактикийн хамгаалагчид” цувралаар алдаршсан Жеймс Ганн найруулагч DC-ийн төлөөлөх баата...
user
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь...
Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 о...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU