Reporter
...
...
“Галактикийн хамгаалагчид 3” хамгийн их хүлээлт үүсгэж байгаа киноны 1-т бичигджээ, “Марвел дагуулах болно”
2023-04-04 09:54:56

Цувралууд нь дэлхий дахинаас 1,637,100,000 долларын орлого олж, байлдан дагуулж байсан “Галактикийн хамгаалагчид” цуврал гайхалтайгаар эргэн ирж байгааг илтгэх “Галактикийн хамгаалагчид 3” кино үзэгчдийн саналаар “2023 онд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа блокбастер, баатартай кино, баатрын дүр”-ийн 1-т бичигджээ.

Тус кинонд Гамораг алдаж уйтгар гунигт автаад байсан Питер Квилл аюулд унасан галактик болон хамтрагчдаа хамгаалахын тул дахин Галактикийн багаа цуглуулж, амжилттай биелүүлж чадахгүй бол тэдний хувьд сүүлийнх байж болох даалгаврыг авдаг тухай өгүүлэх ажээ.


Умард Америкийн киноны тасалбарыг урьдчилан худалддаг сайт “Fandango!”-оос тухайн сайтыг хэрэглэдэг үзэгчдээс авсан судалгааны үр дүнгээс харахад “Галактикийн хамгаалагчид 3” кино дэлхий дахины кинонд дурлагсдын саналаар “2023 оны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа блокбастер кино” болон “2023 оны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа супер баатартай кино”-нд хоёуланд нь 1-т бичигдсэн байна. 

Кинонд дурлагсдын хүлээлт нь киноны дүрүүдтэй хамааралтай болох нь судалгаагаар гарсан байна. “Стар Лорд” дүрийг бүтээсэн Крис Прэтт “2023 оны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа баатрын дүр”-д 1-т бичигдэж, тус киногоор дахин гарч ирэхээ мэдэгдсэн Гаморагийн дүрийг бүтээсэн Зой Салдана 4-р бичигджээ.


“Галактикийн хамгаалагчид 3”-г цувралуудын гайхалтай түүхийг төгс бүтээгч Жэймс Ганн найруулагч найруулж, дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг дахин баясгах бололтой. Онцгойлон Жэймс Ганн найруулагчийн өвөрмөц мэдрэмжтэй наргиан, хүний гоо үзэмжийг харуулсан мэдрэмж, бүтээлч найруулах арга барил нь энэхүү бүтээлд ч бас харагдана гэдэг хүлээлт үүсгээд байна. 

“Галактикийн хамгаалагчид 3” кино 2023 оны 05 сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...