Reporter
...
...
Нинтендогийн дараагийн бүтээл Зелда?
2023-05-03 03:48:29

Видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн “The Super Mario Bros. Movie” киногоор дэлхий дахины орлогоос урам авсан Нинтендо видео тоглоомын зохиолоор кино бүтээх талаар бодолцож үзнэ гэжээ. 2023 оны 04-р сарын 07-ны өдөр олны хүртээл болсон “The Super Mario Bros. Movie” кино 23 өдрийн байдлаар Умард Америкт 490.01 сая доллар, дэлхий дахинаас 1022.47 сая долларын орлого болж, 2023 онд нээлтээ хийсэн бүтээлүүдээс хамгийн их орлого олсон кино болжээ.

Нээлтээ хийгээд 2 өдрийн дотор 100 сая долларын орлого олж дуулиан тарьсан тус кино нээлтээ хийгээд 5 өдрийн дотор 375.57сая долларын орлого олж, видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн киноны хувьд хамгийн шилдэг нээлт, анимейшн киноны түүхэн дэх дэлхийн зах зээлд нээлтийн орлогоор 1-т, Умард Америкаас бусад бүс нутагт нээлтийн орлогоор 1-т бичигдсэн зэрэг амжилтуудыг шинэчлэн тогтоожээ.


Мөн нээлтээ хийснээс 9 хоногийн дотор “Warcraft The Beginning” (439.05 сая доллар) амжилтыг эвдсэн байна. Ялангуяа Японд 2023 оны 04-р сарын 28-ны өдөр нээлтээ хийх учир цаашид орлого илүү нэмэгдэх магадлал өндөртэй байгаа аж.

Онцгойлон Япон улс Мариог бүтээсэн Нинтендогийн эх орон гэдгээрээ 100 сая долларыг давна гэж найдаж байгаа билээ. Энэ бүхэнд урамшсан Нинтендогийн видео тоглоомын зураач Сигэрү Миямотогийн ярилцлагын үеэр “Дараагийн бүтээлийг хүлээгээрэй.” гээд өөр видео тоглоомын зохиолоор бүрэн хэмжээний кино хийх талаар нааштай мэдээллийг өгчээ.


Нинтендо компани “The Legend of Zelda”, “Donkey Kong”, “Kirby”, “Pokemon” зэрэг олон видео тоглоомын зохиогчийн эрхийг эзэмшдэг. Үүнээс 2019 онд The Pokemon Company, Warner bros хамтдаа бүтээсэн адил нэртэй видео тоглоомын зохиолоор хийсэн “Pokemon: Detective Pikachu” кино Умард Америкт 144.1 сая доллар, дэлхий дахинаас 449.76 сая долларын орлого олсон амжилттай байв. 

Амжилтдаа урамшин эх зохиолыг бичсэн зохиолч нар “Screen Rant”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Nintendo Cinematic Universe” -тэй хамтрахыг хүсэж байгаа гэжээ. Ялангуяа тэд “The Legend of Zelda” цувралаар кино бүтээхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус цувралаар кино бүтээх магадлал өндөр байна.


“The Super Mario Bros. Movie” киногоор амжилт тогтоож урамшин Нинтендо болон бусад видео тоглоом бүтээгч компаниуд видео тоглоомын зохиолоор кино хийх талаарх сонирхол нь нэмэгдээд байна.

“Activision Blizzard” компанийн “StarCraft”, “Diablo” цувралын олон шүтэн бишрэгчид кино хийгээсэй гэж хүсэж байгаа. Гэвч одоогоор “Activision Blizzard” компанийн хувьд “StarCraft”-ийн дараагийн ангийг бүтээх ажил замхарч байгаагийн дээр “Microsoft” -д худалдагдаж магадгүй гэдэгт илүү анхаарч байгаа бөгөөд ойрын хугацаанд тус видео тоглоомоор кино хийгдэхгүй ажээ.

Сони мөн 2021 онд “Ghost of Tsushima”-г кино болгох талаар зарласан боловч, одоогоор Чад Стахелски найруулагч дотроо бодсон байгаагаас өөр тодорхой болсон зүйл байхгүй байна.  

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...