Reporter
...
...
Бодитоор уулзах “Фреддигийн пиццаны газар”
2023-08-25 09:35:52

“Фреддигийн пиццаны газарт өнгөрүүлсэн 5 шөнө” аймшгийн кино ижил нэрт видео тоглоомын эх зохиолоос сэдэвлэгдэн бүтээгджээ. Эх зохиол нь Америкийн видео тоглоом хөгжүүлэгч Скотт Коутоны бүтээсэн аймшгийн видео тоглоом юм. Тоглогчийн гол зорилго нь “Фредди Фазбийрийн пицца” гэдэг газарт хамгаалагчаар ажиллангаа аниматроникийн аюул заналаас амьд үлдэх билээ.


Тоглогч хамгаалагчийн өрөөн дэх хяналтын дэлгэцээр тус газрын өнцөг булан бүрд суурилагдсан хяналтын камерыг шалгах, мөн хаалгыг нээж, хаана. Тус видео тоглоомд “цахилгаан”-ыг хамгийн үр дүнтэй ашиглах ёстой байдаг.

Хяналтын камерыг харах, мөн хаалгыг цоожлоход цахилгаан хэрэгтэй ба цахилгаан нь хязгаартай байдаг. Тоглогч нь хязгаарлагдмал нөөцийг зөв хуваарилан аниматроникийн аюул заналыг даван гарах ёстой. Энэхүү стратегийн тоглоом нь кинонд хэрхэн гайхалтайгаар тусгагдах бол гэдэг нь ч бас үзэх ёстой нэг шалтгаан юм.   


Киноны үндсэн агуулга нь видео тоглоомтой төстэй. Киноны гол дүр Фреддигийн пиццаны газарт ажилд орж, шөнийн ээлжид ажиллангаа тулгарах үйл явдлуудын тухай өгүүлэх ажээ. Трэйлерээс харахад видео тоглоомын маскот болох “Фредди Фазбийр”-ээс авхуулаад эх зохиолд байнга харагдаж байсан аниматроник ч бас гарна.


Эх зохиол шиг эдний аюул заналаас амьд үлдэх үйл явцыг харуулсан кино аж. Гэхдээ киноны үндсэн зохиомж нь видео тоглоомоос сэдэвлэсэн боловч, эх зохиолыг тэр чигээр нь дагахгүйгээр өөр шинэ түүхийг бүтээсэн гэж мэдэгдээд байгаа. Кино, видео тоглоом хоёрт тодорхой ямар ялгаа байгааг кино нээлтээ хийж байж л мэдэх боломжтой ажээ. Киноны гол дүрийг “The Hunger Games”-ээр олонд танигдсан Жош Хатчерсон бүтээжээ. 

“Фреддигийн пиццаны газарт өнгөрүүлсэн 5 шөнө” кино 2023 оны 10-р сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...