Reporter
...
...
“Suzume” нэрийн нууц...
2023-09-13 04:30:29

“Suzume” анимейшн кинонд гамшиг дуудагч хаалгыг санаандгүй нээсэн Сүзүмэ охин Японы өнцөг булан бүрд нүүрлэсэн аюулыг зогсоохын тулд хаалгыг хаахаар байдаг чадлаараа зүтгэж буй тухай өгүүлэх ажээ. Макото Шинкай найруулагчийн бүтээлээс хамгийн анхны гол дүрийн нэрээр киногоо нэрлэсэн бүтээл юм.

Тэрээр ““Suzume” киног бүтээж байхдаа муураа үрчилж авсан. Тэр үед бүтээлээсээ санаа аваад өөрийн муураа Сүзүмэ гэж нэрлэсэн.” хэмээжээ. Кинон дахь Сүзүмэгийн өмнө гарч ирдэг Дайжин (Daijin)-ыг муураар дүрсэлсэн нь ч бас сонирхолтой. Макото Шинкай найруулагч, болжмор гэх утгатай Сүзүмэ нь өдөр тутмын амьдралыг бэлгэддэг бол муур Дайжин нь байгалийг бэлгэдэхээр дүрсэлжээ. Учир нь муур, байгаль 2 хувирамтгай гэдгээрээ ижил юм. Макото Шинкай найруулагч “Үнэхээр дөлгөөн, үзэсгэлэнтэй байсан далай нэгэн агшинд цунамиг үүсгэж тосгоныг нөмөрдөг. Тэрхүү байгалийг хүн огтоос хянаж чадахгүй. Энэхүү байгаль, муур хоёр төстэй гэж мэдрэгдсэн.” хэмээн тайлбарласан байна.


Кинон дээр оньсого мэт муур Дайжин нь хувирамтгай, тааварлахын аргагүй үйлдэл гаргаж, илүү ихээр түгшүүлэх ажээ. Гамшгийн үүдийг хаахын тулд уншдаг Сотагийн тарнийг Макото Шинкай найруулагч өөрөө зохиожээ. Тарнийн эхний хэсэг нь бодитоор Японы Шинтод түлхүү хэрэглэгддэг. Энэхүү тарнид үндэслэн Макото Шинкай найруулагч өөрөө шинээр тарни бүтээсэн байна. Мөн энэхүү тарнийн талаар өгүүлэхдээ “Тарни гэж бодож ч болно. Нөгөө талаар чин сэтгэлийн хүсэл ч гэж бодож болно. Хүмүүс энх тайвныг маш ихээр хүсэхдээ, мөн гай гамшиг тохиолдоход хүний хийж чадах зүйл нь зөвхөн залбирах юм уу, сайхан болохыг маш ихээр хүсэх хүсэл байдаг. Тэрхүү залбирал, хүслийн зүйрлэлээр энэхүү тарнийг оруулсан.” гэж уламжилсан байна. 

Гол дүр Сүзүмэг ахлах сургуулийн сурагчаар зурахын тулд Макото Шинкай найруулагч маш нарийн тооцсон байна. Кинон дахь Сүзүмэгийн сургуулийн дүрэмт хувцасны юбканы уртыг өвдөг хүргэсэн нь Макото Шинкай найруулагчийн өмнөх бүтээл, мөн Японы бусад анимейшнтэй харьцуулахад нүдэнд тусахаар урт байна. Макото Шинкай найруулагч бүтээлээ бэлдэж байхдаа Токио хотын ахлах сургуулийн эмэгтэй сурагчдын талаар судалжээ. Тиймээс одоогийн юбканы урт яг тохирох юм байна гэж бодоод шийдсэн гэж хэлсэн байна. Сүзүмэгийн сандал нь гурван хөлтэй ба үүнд шалтгаан бий. 


Энэхүү сандал нь Сүзүмэгийн ээж түүнд зориулж хийсэн цор ганц сандал бөгөөд киноны эхний хэсэгт Сүзүмэ хэзээнээс сандал 3 хөлтэй байсныг санадаггүй. Макото Шинкай найруулагч гурван хөлтэй сандлын талаар “Анх төлөвлөснөөр цунами болоход энэ сандал живээд дахин олох болдог ба тухайн үед байгалийн гамшгаар нэг хөл нь алга болсон.” хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү сандлын хөлийн тоо нь ээжийгээ алдсан Сүзүмэгийн сэтгэлийн шархыг илэрхийлэхэд зориулсан багаж бөгөөд гай гамшгийн хор хөнөөлийг илэрхийлэх ажээ.


Сандалтай хамт аянд гарсан “Suzume” киноны төгсгөлд арай гэж ой санамж нь эргэн сэргэж, өөрийнхөө сэтгэлийн шархтай нүүр тулах болдог. Ийнхүү эдгээр зүйлс хамтдаа аялж байгаа нь гай гамшгийн хор нөлөөнөөс үүдсэн сэтгэлийн шархтай байсан ч, амьдарч чадна гэсэн найдвар, урам зоригийг өгөхийг хүссэн хэмээн уламжилсан байна.  

“Suzume” 2023 оны 09 сарын 22-ны өдөр нээлтээ хийнэ. 

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...