Reporter
...
...
“Юу ч бодолгүй үзэж байгаад толгой дундуураа цохиулсан мэдрэмж!” Хиймэл оюун ухаантай зэрэгцэн орших ойрын ирээдүй “Бүтээгч”
2023-10-09 04:13:48

“Rogue One: A Star Wars Story” киноны Гарет Эдвардс найруулагчийн “Бүтээгч” кино нь хиймэл оюун ухаанд түшиглэсэн цөмийн дайралт эхэлсний дараа, тусгай бүлгийн гишүүн “Жошуа” хүн төрөлхтнийг аюулд унагах зэвсэг болох хүүхдийн төрхтэй робот “Альфи”-ийг нээн илрүүлж, тэрхүү роботыг тойрсон агуу дайныг дүрсэлсэн кино юм.  


● Өвөрмөц санаа ба дүрслэл 

“Бүтээгч” кинонд хүн болон хиймэл оюун ухаан зэрэгцэн орших ойрын ирээдүйг дүрслэн гаргаж, өвөрмөц үзэл санаагаар баяжуулжээ. Тус киног найруулсан Гарет Эдвардс найруулагч Ази тивээр аялж байхдаа олж авсан санаан дээрээ тулгуурлан Хиймэл оюун ухаантай зэрэгцэн орших Азийн соёлыг тэр чигт нь хадгалж үлдсэн Шинэ Азийн бүс нутаг болон хиймэл оюун ухааны зэвсгийг устгах гэж буй баруун Европын бүс нутгийг эсрэгцүүлэн дүрсэлж, өвөрмөц үзэл санааг агуулсан байна. Түүгээр зогсохгүй, энэ үзэл санаагаа бодитоор илэрхийлэхийн тулд Тайланд, Вьетнам, Балба, Япон, Индонез зэрэг улсуудад зураг авалт хийж, тухайн орчны бодит зургийг оруулж, өмнө нь харж байгаагүй шинэ ойрын ирээдүйн дэлхийг бүтээж үзэгчдийн анхаарлыг татаж байна. 


● Хүн болон хиймэл оюун ухаантай зэрэгцэн орших дэлхий 

Хоёр дахь үзэх шалтгаан нь түүх болон мессеж юм. Тусгай бүлгийн гишүүн байсан “Жошуа” хиймэл оюун ухаант зэвсгийг устгахын тулд тактикийн нэг хэсэг болсны дараа тэр зүйл нь хүүхдийн төрхтэй хиймэл оюун ухаант зэвсэг “Альфи” гэдгийг мэдэх болж, мухардмал байдалд орж байгаагаар гүн гүнзгий утга санааг дамжуулах ажээ. Түүгээр зогсохгүй, Гарет Эдвардс найруулагч “Бид хиймэл оюун ухааныг хамгаалах уу, эсвэл устгах уу?” гэдэг асуултаас бүх түүх эхэлсэн гэж хэлж байсан шиг, сүүлийн үед хурдтай хөгжсөн хиймэл оюун ухаант технологи нь холын ирээдүй бус, хүн төрөлхтөн, хиймэл оюун ухаан зэрэгцэн орших ойрын ирээдүйд хэлэхийг хүсэж буй мессежийг дамжуулж байгаа гэдгээрээ хүлээлт үүсгэж байна.   


●  Тулаан болон сэтгэл хөдөлгөм жүжиглэлт, гайхалтай хамтрал 

Сүүлийн үзэх шалтгаан нь жүжигчдийн чин сэтгэлийн жүжиглэлт юм. Продюсер Жим Спенсер “Гайхалтай тулааныг харуулдаг тулааны чадвар, сэтгэл хөдөлгөм жүжиглэх чадвартай жүжигчин” гэж магтсан шиг, тусгай бүлгийн гишүүн байсан “Жошуа”-ийн дүрийг бүтээсэн Жон Дэвид Вашингтон нь тус кинонд тулаанаас авхуулаад сэтгэл хөдөлгөм жүжиглэлтийг төгс гаргажээ. Мөн нууц учиг байсан “Жошуа”-ийн сураггүй алга болсон эхнэр “Майя”-ийн дүрийг бүтээсэн Жемма Чан, хүүхдийн төрхтэй робот “Альфи”-ийн дүрийг бүтээсэн Мадлен Юна Войлес нар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөм жүжиглэлт, гайхалтай хамтралыг харуулах ажээ. “Жон Дэвид Вашингтон үнэхээр сайн тогложээ.” (Kristen Maldonado), “Жон Дэвид Вашингтон, Мадлен Юна Войлес нар гайхалтай гар нийлжээ.” (POC Culture) гэх зэргээр үнэлүүлээд байгаа жүжигчдийн чин сэтгэлийн жүжиглэлт, хамтрал нь үзэгчдийг байлдан дагуулах болно.  

“Бүтээгч” кино яг одоо кино театруудад гарч байна. 

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...