Reporter
...
...
Пак Со Жүнь “The Marvels” киноны ханхүү
2023-10-21 07:55:02

Жүжигчин Пак Со Жүний Холливудад хөл тавьж буй бүтээл “The Marvels” киноны дүрийн постер цацагджээ. 2023 оны 10 сарын 16-ны өдөр Марвелын албан ёсны нийгмийн сүлжээнд Пак Со Жүний “The Marvels” киноны ганцаар авхуулсан постер тавигдсан байна.

Бри Ларсон, Тейона Паррис, Сэмюэл Л.Жексон гээд гол дүрүүдийн ганцаараа авхуулсан постерын дараагаар жүжигчин Пак Со Жүний постер тавигдсан нь анхаарал татаж байна. Тэрээр намирсан урт үстэй, хүрэн бор нүдтэй, камер руу харсан байдалтайгаар авхуулсан байна.

Хувцаслалтаас авхуулаад стиль имидж нь санаанд багтамгүйгээр өөрчлөгдсөн Пак Со Жүний хувирал нь шүтэн бишрэгчдийг нь догдлуулаад байна. 


Тэрээр гол дүр Ахмад Марвел(Бри Ларсон)-ын нөхөр Ханхүү Яны дүрийг бүтээжээ. Түүнчлэн дуулж байгаа мэт ярьдаг онцлогтой хөгжмийн гарагийн ханхүү гэж яригдаж байгаа нь хүлээлт үүсгээд байна.

Холливудын кинонд тоглосон нь нууц байсан бөгөөд тус киноны танилцуулга трэйлерт Пак Со Жүнь арми удирдаж гардаг бол гол трэйлерт Бри Ларсонтой бүжиглэж гардаг нь шуугиан тариад байна.


“The Marvels” кино нь Ахмад Марвел” Кэрол Данверс, Моника Рамбо, “Хатагтай Марвел” Камала Каан гэсэн гурван эмэгтэй супер баатраас бүрдсэн баг хорон санаатантай тулалддаг тухай өгүүлэх ажээ. Олон нийтэд цацагдсан танилцуулга трэйлерт “The Marvels”-ын үндсэн агуулга, өнгөрсөн түүхийн тухай гардаг.

Пак Со Жүнь нь Ахмад Марвел, Рамбо, Хатагтай Марвел нарын очсон нэгэн гарагт амьдарч буй нэгнээр танилцуулга трэйлерт 1 секунд орчим гардаг. Түүний бүтээсэн дүрийн нэр нь “Ян” бөгөөд тэрээр урт үстэй, цэнхэр хуягт хувцастайгаар гардаг ажээ. 

“The Marvels” кино 2023 оны 11 сарын 10-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...