Reporter
...
...
Ридли Скотт, Вакин Финикс, “Наполеон” кинонд 23 жилийн дараа хамтран ажиллажээ...
2023-11-07 05:30:40

Ридли Скотт найруулагчийн шинэ бүтээл хийгээд Холливудын алдарт жүжигчин Вакин Финиксийн тоглосон энэ жилийн сүүлийн хагаст хамгийн ихээр хүлээлт үүсгэж байгаа “Наполеон” кино 2023 оны 11-р сарын 24-ний өдөр нээлтээ хийх гэж байна.

“Наполеон” кино нь өөрийгөө эзэн хаан болгосон аугаа жанжин “Наполеон”, хааны хайр, үнэнч анд “Жозефина” нарын нэг үеийн намтрыг дүрсэлсэн бүтээл юм. Онцгойлон тус бүтээлд “Гладиатор”, “Марсын Иргэн” киноны найруулагч Ридли Скотт, “Гладиатор”, “Жокер” киноны жүжигчин Вакин Финикс нар хамтран ажиллаж байгаа нь шуугиан тариад байна.


2000 онд “Гладиатор” киногоор Оскарын “Шилдэг кино” шагнал гээд нийт 5 шагнал хүртэж шинэ түүхийг бүтээж байсан хоёр эрхмийн 23 жилийн дараах дахин хамтран ажилласан бүтээл юм.   

Ридли Скотт өмнө нь ч, одоо ч агуу уран бүтээлч хэвээрээ байгаа бол Вакин Финикс “Жокер”(2020) киногоор Оскарын “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” шагналыг хүртэж, Холливудын үзэгчид хийгээд кино шүүмжлэгчдийн хайртай жүжигчин гэдгээ батлан харуулсан.


“Наполеон” кино нь дэлхийг байлдан дагуулсан баатар Наполеон Бонапартын эрээнтэй бараантай амьдрал, түүний хайртай бүсгүй “Жозефина” нарын тухай өгүүлэх ажээ.

Түүний хайртай бүсгүй болон сайн анд нөхөр “Жозефина”-ийн дүрийг жүжигчин Ванесса Кирби бүтээжээ. Танилцуулга постерт Францын армийн хувцсыг өмссөн сэтгэл татам хүчирхэг төрхтэй Вакин Финиксийн бүтээсэн “Наполеон” үзэгчдийг хэрхэн хүнд цохилтод оруулах нь хүлээлт ихээр үүсгээд байна.

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...