Reporter
...
...
Тимоти Шаламе “Wonka” кино, шинэ постер цацагдлаа... гоёмсог өнгөлөг байдал нь хүлээлт үүсгэж байна
2023-11-17 04:58:24

Холливудын томоохон төлөөлөл жүжигчин Тимоти Шаламегийн шинэ бүтээл “Wonka” киноны шинэ постер цацагдаж, үзэгчдийн анхаарлыг татаад байна. Тус бүтээл нь Роалд Далын “Charlie and the Chocolate Factory” номоос сэдэвлэсэн бөгөөд гол дүр Вилли Вонкагийн өнгөрсөн үеийн тухай өгүүлэх ажээ.


2005 онд олны хүртээл болсон “Charlie and the Chocolate Factory” нь 1971 оны бүтээлийг шинэчилсэн хувилбар байсан бол тус бүтээл нь адил эх зохиолын үзэл баримтлалд суурилсан анхны түүхийг өгүүлэх аж.

Вилли Вонкагийн дүрд Жонни Деппийн дараа Тимоти Шаламе гол дүрд сонгогдож олны анхаарлыг татаад байна. Мөн Умпа-Лумпагийн дүрийг Хью Грант бүтээхээр болсон нь олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ. 


Олон нийтэд цацагдсан постерт Тимоти Шаламе, Вилли Вонкаг илтгэх малгай, нил ягаан өнгийн хүрэм өмсөн таяг бариад сууж байдаг. Түүний хажууд Умпа-Лумпан дүрд хувирсан Хью Грант шоколадны хайрцаг бариад сууж байдаг Асар том хэмжээтэй чихэр ч бас нүдэнд тусна.

Хүн шиг өндөртэй модон чихэр, үүлэн хэлбэртэй хөөсөн чихэр постерыг гайхалтай чимж байна. Тиймд ямар гоёмсог дэлгэцийн бүтээлийн гоо зүйг харуулж үзэгчдийн нүдийг баясгах бол гэдэг нь маш ихээр сонирхол төрүүлээд байна.


Түүнчлэн “Энэ дэлхийн сайхан бүх зүйл мөрөөдлөөс эхэлдэг.” гэсэн үг нь Вилли Вонка багаасаа шоколад идэхийг хүссэн мөрөөдлөөс эхэлж амжилтад хүрсэн шоколад зохион бүтээгч болох түүний амьдралыг маш сайн илэрхийлдэг байна. 

“Wonka” кино 2023 оны 12-р сарын 15-д нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...