Reporter
...
...
Фрозен 2 11-р сард кинотеатруудад
2019-11-10 10:46:21

Дэлхий нийтэд шуугиан тарьсан хүүхэлдэйн кино Фрозений дараагийн анги 11-р сард дэлгэцнээ гарахаар болжээ.  

Фрозен 1-р анги нь  2014 онд дэлгэцнээ гарч бараг 1,3 тэрбум долларын орлого олсон нь хүүхэлдэйн киноны түүхэнд шинэ дээд амжилт тогтоож байсан.  

Тухайн үед Умард Европын цас мөсний оронг дэлгэцэд амилуулсан мэт жавар салхийг мэдрүүлсэн дүрслэл, Let It Go, For The First Time In Forever, Do You Want To Build A Snowman? гэх мэт сайхан дуугаараа дэлхийн үзэгчдийг гэгэлзүүлж чадсан баг. 

Фрозен 2 киног 5 жилийн дараа гаргаж байгаа бөгөөд, ердөө киноны хоёр дугаар анги хийгдэнэ гэдгийг сонсоод л дэлхийн кино үзэгчид талархан хүлээж аван, тоолж баршгүй хүмүүст хүлээлт үүсгэсэн цорын ганц хүүхэлдэйн кино болохыг нотолж байна.  


Энэ удаа Элса, Анна нар Арендел хаант улсын нууц мөн Элса хатны ид шидийн нууцыг тайлахаар аяын замд гарах бөгөөд  Кристоф, Олаф нар ч аянд цуг гарснаар  замдаа шинэ адал явдал, шинэ найз мөн дайсантай учрах нь тодорхой. Мэдэхсэн гэсэн хорхой хүргэм адал явдал биднийг хүлээж байна. Эхний ангиасаа ч санаандгүй зүйлсийг үзүүлнэ гэж бүгд хүсэн хүлээсээр... 

Найруулагч Крис Бак, дууны найруулагч Женнифер Ли бусад  продюссерууд  гээд өмнөх багийнхан бүгд дахин нэгдэж ажиллажээ. Фрозен 2 хэр далайцтай зүйлийг харуулж, ямар гайхшрам дуу сонсгож, ямар гоё үзэгдлийг дүрслэсэн бол гэсэн хүлээлтийг эрхгүй үүсгэж байна.  


Одоогийн байдлаар нийтэд дэлгэгдсэн зурагт хуудаст манан татсан ойн дунд зогссон Элса, Анна нар харц эрхгүй нэгийг бодогдуулна. Өөдөөс эгцлэн харах Элса, толгойгоо эргүүлэн хаа нэгтээ харж байгаа Анна нар нууцлаг байдлыг илтгэнэ. “Айх хэрэггүй” гэсэн бичиг эгч дүү хоёрын дүрстэй сайтар зохицож, шинэ аюултай нүүр тулсныг харуулжээ.

Эхний ангиа бодвол нэлээд өссөн бололтой харагдах Элса, Анна хоёрт өнгөрсөн хугацаанд юу тохиолдсон бол гэх бодол сонирхол төрүүлнэ. Манан бүчсэн нь зүүд мэт хэрнээ нууцлаг байдлыг илэрхийлж, Элсагийн нууц хүч юунаас эхлэлтэйг, хаант улсын үнэн юу вэ гэдгийг мэдэх томоохон адал явдал биднийг хүлээж байгааг хэлэхэд таатай байна.

Фрозен 2 энэ оны 11-р сарын 22-нд нээлтээ хийнэ.


<ⓒ Reporter.mn >


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...