Reporter
...
...
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явдал... “The Garfield Movie”
2024-05-15 09:06:03

Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан газрыг эзэлж суугаад залхуутай аргагүй эвшээнэ. Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муур, Гарфилдын түүх. 

 “The Garfield Movie” анимэйшн Америкт хамгийн ихээр хайр хүндлэл хүртэж буй муурны дүр Гарфилдыг гол дүрээ болгожээ. 

1978 онд Америкийн комик зураач Жим Дэвис сонинд гуравхан комик зургаар анх танилцуулснаас хойш дэлхий дахинаа алдартай болсон энэхүү дүр нь 40 жил өнгөрсөн ч тэрхүү дур татам байдлаа алдаагүй л байна. 


3D анимэйшнээр Гарфилдын өөрийн гэсэн өвөрмөц улбар шар үс, өргөн нүүр, цүдгэр гэдэс гээд бүгдийг маш сайн харуулжээ. Нэг зүсэм пиццаг шууд үмхээд идчихдэг ховдог гэдгийг, даваа гарагт дургүй залхуу байдал, доог тохуутай үг хэллэг хэрэглэдгийг ч бас тэр чигээр нь тусгажээ. 

Тус кинонд Гарфилдын зулзага байсан үеэс ганцаардмал залуу Жонтой санаандгүй уулзаж, хамт амьдрах болсон үе, өөрийг нь хаяхыг нь мэдэж байсан аав Виктэй маргалдах маргаан, эвлэрэл бүгдийг багтаажээ. 

Танхил өссөн гэрийн муур Гарфилд олзлогдсоны дараа хог дээр гарах болдог. Энэ үед бага байхдаа араас нь л харж байсан аав Виктэй уулзаж, улмаар сүүний хүргэлтийн машиныг хулгайлах даалгавар авдаг. 


Аавынхаа талаар сөрөг бодлоор дүүрэн байсан Гарфилд эргэлзээ бүхний ард гарч бага багаар Викийн сэтгэлийг ойлгодог. Эхэн үед маш олон үйл явдлууд ар араасаа гарч ирдэг боловч, сүүл хэсэг рүүгээ өсөлт хөгжил, эцгийн хайр гэсэн сэдэв дээр тогтдог. Гарфилдын хажууд үргэлж тусалж байдаг үнэнч нохой Оди, амьтан хамгааллын газар хоригдсоны дараа өшөө авахаар шийдсэн Жинкс муур гэх зэрэг олон дүрүүдийн түүх киног илүү амттай болгоно. 

Жим Дэвис ерөнхий найруулагчаар нь ажиллаж, “Cusco? Cusco!”, “Chicken Little”-ийг найруулсан Марк Диндал найруулагчаар нь ажиллажээ. Гол дүр Гарфилдын дууг “Галактикийн хамгаалагчид” цувралд тоглосон Крис Прэтт оруулсан байна. Викийн дууг Самюэл Л.Жэксон, Жоны дууг Николас Холт оруулжээ.  

 “The Garfield Movie” 2024 оны 05 сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...
user
A Minecraft Movie, эхний трэйлер цацагдав... гол д...
Алдартай видео тоглоом “Minecraft”-аас сэдэвлэсэн уран сайхны киноны трэйлер цацагджээ. Тус трэйлер...
user
“Хүн-Аалз 4”, ирэх жил зураг авалт эхэлж, “Шан-Чи”...
“Шан-Чи” киноны найруулагч Дэстин Даниэл Креттон Марвелын баатартай кино “Хүн-Аалз 4”-ийг найруулна...
user
Амазоны энэ жилийн ном “Эрх чөлөөт Робот Роз” өргө...
“Эрх чөлөөт Робот Роз”-д санаандгүй ослоор өргөн уудам зэрлэг талд буусан Робот Роз ганцаар үлдсэн...
user
“Дэлхий бол тайз”... “Joker: Folie à Deux”, Жокер-...
2024 оны 10-р сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” киноны Жокер Вакин Феникс болон Харли К...
user
Уолт Дисней, “Фрозен 3, Тоглоомын түүх 5 зэрэг шин...
Уолт Дисней компани (цаашид Дисней гэнэ) өнгөрөгч амралтын өрдүүдэд “D23: The Ultimate Disney Fan E...
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...