Reporter
...
...
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явдал, осол аваар
2024-04-03 08:40:21

Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” кино 2024 оны 04-р сарын 05-ны өдөр нээлтээ хийх гэж байгаа бөгөөд тус цувралыг тойрсон бодитоор болсон сонин содон хэрэг явдал, осол аваарууд дахин анхаарал татаж байна. 

1976 онд бүтээгдсэн “Муу ёр 666”-ийн гол дүрийг бүтээсэн царайлаг эрэгтэй жүжигчдийн төлөөлөл Грегори Пек кинон дээр гардаг шиг хүүхдээ алдах гунигт түүхтэй нүүр тулжээ. Түүний хүү Жонатан “Муу ёр 666” киноны зураг авалт эхлэхээс өмнө “туйлширсан сонголт” хийн хорвоог орхисон байна. 


Кинон дээр Пек төрөөд удаагүй нялх хүү нас барсныхаа дараа адил цагт эмнэлэгт төрсөн буг чөтгөрийн хүү “Дэмиэн”- ийг дагуулан ирж, хэнд ч мэдэгдэхгүйгээр өөрийн хүү шиг өсгөх “Торн”-ын дүрийг бүтээжээ. Гэвч бодитоор хүү нь гэрээслэл ч үлдээлгүйгээр гэнэт хорвоог орхиход Пек хоолойгоор хоол ч давахгүй хэцүү байсан боловч, арай ядан бие, сэтгэлээ удирдан зураг авалтын газар болох Английн Лондон уруу явсан байна. 

Муу зүйл үүгээр дуусаагүй байна. Пекийн суусан Лондон руу нисэж явсан онгоц гэнэт цаг агаар муудсанаас аянгад цохиулж, дөрвөн өдрийн дараа тус киноны зохиолч Дэвид Зельцер ч бас онгоцоор Англи руу явж байхдаа онгоцны бүхээгт аянгад цохиулжээ. Азаар Пек, Зельцер хоёулаа хөнгөн гэмтсэн боловч, амьтны хүрээлэнд зураг авч байхад бар зугтаж сургагчаа хазаж амийг нь авч одсон хэрэг гарсан гэх зэргээр кино багийнханд зураг авалтын газарт болон өөр газар өрнөсөн учир нь үл олдох үйл явдлууд болсон тухай хожим дурсжээ. 


Үүнээс гадна найруулагч Ричард Доннер, продюсер Марк Ньюфелд нар кино зураг авалтын газар болох Английн Лондонд Ирландын бүгд найрамдах арми(IRA)-ийн дэлбэрэлтийн халдлагад олон удаа илчлэгдсэн байна. 

Энэ удаа олон нийтийн хүртээл болж буй “Муу ёр 666: Эхлэл” кинонд гэлэнмаа болохын тулд Ром уруу явсан “Маргарет” ад зэтгэрийн төрөлттэй холбоотой нууц явуулгатай нүүр тулж, итгэл үнэмшлийг нь ганхуулах нууцлаг ертөнц рүү алхаж орсноор эхэлж үйл явдал өрнөх ажээ. 

“Муу ёр 666: Эхлэл” кино 2024 оны 04-р сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ.  

Зургийн эх сурвалж: 20th century fox

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...