12 дугаар сарын 2-ны өдөр “Марвел Комикс” албан ёсны цахим хаяг, youtube сувагт “Black Widow” киноны постер, трэйлер цацагджээ. “Black Widow” киноны трэйлерт бүжиг сурч байсан бага нас, хамтрагчидтайгаа буудах дасгал хийж байсан KGB-д байсан үе, “Авенжерс”-д нэгдэж, багийнхантайгаа хамт байлдаж явсан Black Widow(Скарлетт Йоханссон)-ийн өнгөрсөн амьдрал зэргийг харуулан эхэлдэг. Ийнхүү Black Widow болсон Наташа Романофф нь Елена Белова(Флоренс Пью)-тай ширүүн тулалдаж, нэг баг болж санаа зориг нийлэн тактик боловсруулж байгаа нь анхаарал татдаг.Түүнчлэн “Авенжерс”-д хамтдаа тоглосон Ник Фьюри(Сэмюэл Жексон), Хоукай(Жереми Реннер) нар ч бас гардаг.
“Comic-Con” нь “Black Widow” кино “Captain America: Civil War”, “Avengers: Infinity War” гэсэн хоёр киноны дундах үйл явдлыг буюу Наташа Романоффын амьдрал, адал явдлыг харуулжээ гэж мэдэгджээ.[--BANNER 3--] “Олон хүний дүрээр амьдарч байсан ч, одоо би өнгөрснөөсөө зугтахгүй” гэж хэлэхтэй зэрэгцэн тулалддаг Black Widow-ийн нүүрний хувирал нь зоригтой байгааг илтгэн сонирхол ихээр татдаг. “Black Widow” кино “Captain Marvel”-ын дараа бүтээгдэж буй Марвелийн хоёр дахь эмэгтэй баатартай кино. Наташа Романоффын төрөлх нутаг Будапешт хотод үйл явдал өрнөдөг.
Тус кино 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийнэ. Зургийн эх сурвалж: Disney[--BANNER 2--]






