'Spider-Man: Into the Spider-Verse 2' 2022оны 4-р сард нээлтээ хийнэ
2019-11-14 11:23:00
2018 оны 12 сард гарсан кинонд хар хүн аалз Майлз Моралес өөр 5 хүн аалзтай цуг гарсан билээ. Мультиверс үзэлд үндэслэн компьютер график, 2D анимэйшнийг хамтатган хэрэглэсэн өвөрмөц дүрс бичлэг, цоглог хэмнэлтэй дуугаараа кино шүүмжлэгч болон үзэгч олны сэтгэлийг булаасан бүтээл бөгөөд 2019 онд Алтан бөмбөрцгийн шилдэг анимэйшний шагнал, Оскарын бүрэн хэмжээний анимэйшн шагналыг хүртсэн юм.

Дараагийн ангийг нь хүлээсэн хүмүүс зөндөө. Тэгвэл 11 сарын 1-нд албан ёсны твиттер хаяг, гадаад дахь хэвлэл мэдээллээр дамжуулан дараагийн ангийн төлөвлөгөө зарлагдлаа. (түр гарчиг) анимэйшнийг Хоаким Дос Сантос найруулж, киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм зохиолыг нь бичихээр болжээ.

Продюсер Эми Паскаль 2-р ангийн талаар “Майлз, Гвен Стейси хоёрын хайр дурлалын түүх”-ийг өгүүлнэ гэсэн бөгөөд, одоогоор зохиомж болон дүрүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
2022 оны 4 сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
