11 дүгээр сарын 12-ны өдөр Биллбоардаас танилцуулсан “Биллбоард 200” жагсаалтын 77-д бичигдэж, улмаар 5 долоо хоног тус жагсаалтад багтаад байна.
“СуперМ” хамтлаг “Shinee” хамтлагийн Тэ Мин, “EXO” хамтлагийн Бэг Хён, Каи, “NCT 127” хамтлагийн Тэ Юн, Марк, Хятадын “WayV” хамтлагийн Лукас, Тэн гэсэн 7 чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн.
Ерөнхий продюсер И Сү Ман төслийг удирдаж, “Universal Music Group” дэргэдэх “Capitol Music Group” хамтарснаар Америкт уран бүтээлээ хийж эхэлжээ.
“СуперM” хамтлагийн анхны мини цомгийн гол дуу “Jopping” бөгөөд түүнээс гадна “I Can't Stand The Rain”, “2 Fast”, “Super Car”, “No Manners” гэсэн өөр өөрийн өнгө аястай 4 дуу багтжээ.
Цомгийн гол дуу “Jopping” нь электрик поп жанрын дуу. Энэ нэр нь “Jumping” болон бөглөө онгойлгоход гардаг дуу “Popping” гэсэн 2 үгийн нийлэмж. “Тайзыг доргион хөгжилдөцгөөе” гэсэн санааг илэрхийлдэг.