Reporter
...
...
MMA 2019, BTS хамтлаг 4 ангилалд тэргүүлж нийт 8 шагналын эзэн боллоо
2019-12-05 01:34:58

BTS хамтлаг 11 сарын 30нд Сөүл хотын Гүру дүүрэг, "Gocheok Sky Dome" болсон MMA 2019 наадмаас 8 шагналын эзэн боллоо.

Энэ өдөр тус хамтлагийнхан “Оны шилдэг хамтлаг дуучин”, “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг дуу бичлэг”, “Оны шилдэг дуу” шагналд тэргүүлж, дээр нь Шилдэг 10, Нэт хэрэглэгчдийн талархал хүлээсэн хамтлаг дуучин, Шилдэг бүжиг, Какаогийн од шагналыг бас хүртлээ. 

Оны шилдэг хамтлаг дуучны шагнал авсныхаа дараахан хамгийн түрүүнд хамтлагийн гишүүн V сэтгэгдлээ хэлэхдээ "Хувьдаа өөрийгөө юу ч биш гэж боддог. Гэтэл ингээд дуугаараа хүлээн зөвшөөрөгдөж, та бүхэнд хайрлуулж хамтлагийнхныг маань баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг гэж уншиж сонсох бүрд сэтгэл догдолдог. Зогсох аргагүй. Улам эрч хүчтэй урагшилж жилээс жилд сайхан дуугаар бэлэг барих болно" гэв. 




Харин ахлагч RM “Студид дуугаа хийж, зааланд бүжгээ давтаад бүжиглэж дуулахдаа бид үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрэх болов уу гэж үргэлж боддог. Та бүхэн өнгөрсөн хугацаанд гэрэл гэгээ боллоо. Бид ч чадахаараа мэрийж та бүхэнд гэрэл гэгээ бэлэглэх болно” гэж амлав.

Тэднийг тусгай тоглолтыг санагдуулам дуулж бүжиглэхэд бишрэгч нар нь халуун дотноор хүлээн авав. Тэд ч “Boy In Luv”, “Boy With Luv”, “Mikrokosmos” хит дуунуудаа дуулж тайзыг үнэхээр эзэгнэж чадлаа. 


Амьдралдаа ганц л удаа авах боломжтой шинэ хамтлаг дуучны шагнал TXT, ITZY-д очлоо. 

Жилийн турш цомгийн сайт Melon-д хамгийн олон хүн сонссон шилдэг 10 хамтлаг дуучнаар ‎EXO, Mamamoo, BTS, BOL4, M.C. The Max, Jannabe, Jang Beom June, Chungha, Taeyeon, Heize нар шалгарлаа. 






▼ MMA 2019 наадмын шагналтнууд


Оны шилдэг хамтлаг дуучин = BTS

Оны шилдэг цомог = BTS

Оны шилдэг дуу = BTS “Boy With Luv”

Оны шилдэг дуу бичлэг = BTS

1theK тоглолт = The Boyz

Hot trend = AB6IX

Какаогийн од = BTS

Оны шилдэг тоглолт = Seventeen

Шилдэг клип = Kang Daniel

Киноны шилдэг дуу = Gummy 

Шилдэг бүжиг = BTS, Chungha

R&B/Soul = Heize

Рок дуу = N.Flying

Ая зохиогч = Pdogg

Трот дуу = Hong Jin-young

Рэп, Хипхоп = Epik High

Best Indie = MeloMance

Уянгын дуу = Taeyeon

Гадаад дуу = Billie Eilish: Bad guy

Нэт хэрэглэгчдийн талархал = BTS

Оны шинэ хамтлаг дуучин = TXT, ITZY 

Шилдэг 10 = ‎EXO, Mamamoo, BTS, BOL4, M.C. The Max, Jannabe, Jang Beom June, Chungha, Taeyeon, Heize 


Зургийн эх сурвалж: Melon Music Award




Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...