Reporter
...
...
"Муу Залуус Насан Туршдаа" цувралд Вилл Смит, Мартин Лоуренс нар хамтарлаа
2019-12-21 12:51:33

“Муу Залуус” цуврал олон сэтгэл татам өрнөлөөр дүүрэн байдаг. Өмнөх цувралд байнга зөрчилдөх хоёр жүжигчин хоорондоо зохицож байсан нь маш их эрч хүчийг харуулж байв. Майк гоёмсог “Порше” машин жолооддог бол харин гурван хүүхдийн аав Маркус хуучин “Стэйшн вагон” машин унадаг. Үрэлгэн байдал, зан чанар нь хоорондоо тэс ондоо тэд аливаа хэргийг шийдэхдээ бие биеэ хамгаалж, яг ах дүүс шиг байдлыг харуулдаг.   

Өргөн цар хүрээг хамарсан тулаан ч бас өөрийн үүргийг гүйцэтгэдэг. 1995 оны “Муу Залуус 1” цувралын продюсер Жерри Брукхаймер цуврал бүрд байшин дэлбэрэх, машин уралдуулах, галт зэвсгээр буудалцах зэрэг дэлбэлж тэслэх тулаантайгаар найруулдгаараа цуутай байсан. “Муу Залуус 2” цувралд Майамигийн гүүрийг ундуй сундуй болгодог нь яг л бодит мэт тулалдааныг харуулахын тулд дэлбэлж тэслэх, мөрдөж мөшгөхийг бодит мэтээр найруулсан. Ийнхүү баялаг сайхнаар редакторлахын сацуу сэтгэл түгшээх дуу хөгжим нь үзэгчдийн анхаарлыг маш ихээр татаж байжээ.       

Өмнөх цувралд харуулсан сэтгэл татам байдлыг тэр чигээр нь амьдруулан эргэн ирж байгаа “Муу Залуус Насан Туршдаа(найруулагч Адиль Эль Арби, Билалл Фалла)” цувралыг удаан хүлээсэн шүтэн бишрэгчдэд зориулжээ. Энэ удаагийн цувралд нэгэн үл мэдэгдэх маш том хар тамхины бүлэглэл Майк, Маркус мөрдөгчдийг сүрдүүлэх ба тэд сүүлчийн даалгавраа гүйцэтгэдэг тухай өгүүлнэ.  

Тус цувралд Вилл Смит, Мартин Лоуренс, Жо Пантолиано зэрэг хуучин гишүүд тогложээ. Мөрдөгчөөр эргэн ирсэн Вилл Смит, Мартин Лоуренсаас гадна жүжигчин Жо Пантолиано хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Ховардын дүрийг бүтээж, цувралыг илүү сонирхолтой болгосон байна. “Муу Залуус 1” цувралд жүжигчин Вилл Смитийг сонгож байсан продюсер Жерри Брукхаймер дахин хамтран ажиллажээ. Анхны гишүүд, сонирхолтой түүх, чадварлаг жүжиглэлт нь өмнөх цуврал дахь сэтгэл татам байдлыг дахин харуулах бололтой.         

“Муу Залуус Насан Туршдаа” кино 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийнэ. 



Зургийн эх сурвалж: Sony pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...