Reporter
...
...
Найруулагч Кристофер Ноланы Tenet киноны трэйлер, цаг хугацааны эргүүлэг
2019-12-27 16:20:03

"Warner Bros" компани 12 сарын 20-нд албан ёсны Youtube сувгаараа "Tenet" киноны эхний трэйлерийг цацлаа. 

2 минутын богино трэйлер 2020 оны 7 сард болох нээлтийг тэсэн ядан хүлээхэд хүргэв. 

"Memento(2001)", "Dark Knight(2008)", "Inception(2010)", "Interstellar(2014)" кинонуудаараа дэлхийд олон фэнтэй болсон найруулагч Кристофер Нолан ер нь ажлаа нууцалж хийдгээрээ алдартай. 12 сарын 20-нд "Warner Bros" компани "Tenet"(найруулагч Кристофер Нолан) киноны албан ёсны трэйлерийг нээсэн нь эрс шинэчлэл авчрах бүтээл болох нь уу гэсэн сэтгэгдэл төрүүллээ. 

Трэйлерт Жон Дэйвид Вашингтон жингүйдэлд байгаа болов уу гэмээр хөнгөн шингэн хөдөлгөөнөөр барилгын хананд авирч байгаагаар гардаг. Тэгээд тун удалгүй эмнэлгийн орон дээр сэрж шалгуурт тэнцсэн хэмээн жүжигчин Роберт Паттинсоны хамтрагчаар ажилладаг. Тэд Дэлхийн 3-р дайн дэгдээхгүй байх даалгавар авдаг. 


Трэйлерт урсгал сөрсөн завь, ослын дараа дахиад л ослын эхэн рүү буцаад оччихдог машиныг харуулж байгаа нь уг кинонд цаг хугацааны тухай өгүүлнэ гэдгийг илтгэж байна. 

Киноны нэр Tenet нь “үзэл”, “номлол” гэсэн утгатай. Бас нэрийн төгсгөлд орсон T үсэг доошоо харсан байгаа нь давхарласан цаг ижил гэдгийг илэрхийлнэ. Иймд "Memento", "Inception" киноны дараах цаг хугацаатай холбоотой өөр нэгэн түүхийг үзүүлэх кино гэж таамаглаж болно.

"Tenet" киноны трэйлерт шинэ ажилтан буюу киноны гол дүрд багийн ахлах нь “Шинэ амьдралдаа тавтай морил” гэж мэндэлдэг. Ажилтан болсон гол дүр дараа нь барилга дотроос сумны ором олж хараад “Хараахан юу ч (буудах) болоогүй байна” гэж хэлдэг. Кино зүгээр нэг бодит ертөнцөд зарим үзэгдлийн цаг хугацааг өөрчлөөд зогсохгүй найруулагчийн өмнөх кинонуудад гардаг шиг олон давхцал цаг хугацаа, хэм хэмжээс зөрчилдөж байгааг өгүүлэх магадлалтай. 

2020 оны 7 сарын 17-нд нээлтээ хийх "Tenet" кино нь 225 сая долларын өртгөөр бүтэж байгаа. Дензел Вашингтоны хүү Жон Дэйвид Вашингтоноос гадна, Роберт Паттинсон, Элизабет Дебики, Аарон Тейлор Жонсон нар тус кинонд тоглоно.  

Найруулагч Кристофер Нолан саяхан Америкийн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “7 улсад томоохон зураг авна. Хамгийн өргөн хүрээтэй бүтээл минь болж байна” гэж киногоо танилцуулжээ. 

Тагнуултай, эхний трэйлер нь гарсан гэдгээс өөр мэдээлэл хараахан байхгүй байгаа учраас киноны үйл явдал нууцлаг, хүмүүсийн хорхойг улам хөдөлгөсөөр байгаа билээ. 


Зургийн эх сурвалж : Warner Bros.


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...