Reporter
...
...
2020 онд эргэн ирж буй цуврал кинонууд... Өмнөх ангиасаа илүү байх болов уу?
2019-12-31 00:40:28

Олонд нэр хүндтэй байсан кино байх тусам дараагийн цуврал нь их хүлээлт үүсгэдэг. 2020 онд эргэн ирж буй цуврал кинонуудтай танилцацгаая. 


1. “Муу Залуус: Насан Туршдаа” кино 2020 оны 1 дүгээр сарын 24-нд нээлтээ хийнэ

“Муу Залуус: Насан Туршдаа” нэртэй гарах шинэ цувралд үл мэдэгдэх маш том бүлэглэлийн заналхийлэлд өртөх Хар тамхитай тэмцэх хэлтсийн хашир мөрдөгчид сүүлчийн даалгавраа гүйцэтгэж байгаа тухай өгүүлэх ажээ. Ширүүн тулаан, мэдрэхүйг цочроосон дэлгэцийн бүтээлийн гоо зүйг трэйлерээр харуулав. “Муу Залуус(1995)” кино "Тулааны Мастер” гэдгээрээ алдартай найруулагч Майкл Бэйгийн анхны уран бүтээл. Түүний найруулсан кино гоёмсог тулаан, хурд, тайтгарлыг мэдрүүлэх дэлбэрэлт зэргээрээ онцлог. Найруулга, агуулга нь өөлөх юмгүй. Өнөөдрийг хүртэл олон шүтэн бишрэгчдийн дунд “нөхөрлөл”-ийн кино гэж яригддаг суут бүтээлийн нэг. Ялангуяа Вилл Смит, Мартин Лоуренс нарын жүжиглэлтийн төгс хослол үнэхээр сонирхол татаж байна.      


2. “007 Үхэх ч завгүй” кино 2020 оны 4 дүгээр сарын 10-нд нээлтээ хийнэ

Домогт тагнуултай, тулаант кино “007” мөн адил шинэ ангиар дахин үзэгчидтэйгээ уулзах нь. “007: Үхэх ч завгүй” кино 2020 оны 4 дүгээр сард нээлтээ хийхийг зарлаж, уламжлалт хүчтэн эргэж ирснийг мэдэгджээ. Тус кино “007” цувралын 25 дахь бүтээл бөгөөд өмнөх ангийг үргэлжлүүлэн Даниел Крейг Жэймс Бондын дүрийг бүтээнэ. “Bohemian Rhapsody(2018)” киногоор үзэгчдэд танил болсон жүжигчин Рами Малек эсрэг талын дүрийг бүтээж, сонирхлыг илүү ихээр төрүүлж байна.

“Шерлок” киноны уран бүтээлчид эргэн иржээ! 

“007” цуврал 1962 онд анх олны хүртээл болж, улмаар 2019 онд 57 дахь жилтэйгээ золгож байгаа цуврал кино юм.


3. “Wonder Woman 1984” кино 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ  

“Wonder Woman 1984” кино нь хүйтэн дайны үеийн үйл явдлаар Диана(Галь Гадот) дэлхий нийтийг заналхийлэх эсрэг талынхантай тэмцэлдэж байгаа тухай өгүүлдэг. Өмнөх бүтээлд нас барсан Стив Тревор( Крис Пайн) эргэн ирнэ. 

Цуврал кинонд шинэ эсрэг дүрүүд байнга гарч ирж сэтгэлийг илүү түгшээдэг. “Wonder Woman 1984” кинонд ч бас Дианаг сүрдүүлдэг эсрэг талынхан шинээр гарч ирнэ. Найз нь байсан боловч Дианад атаархаж эсрэг дүр болдог Барбара Минерва(Кристин Виг), DC комиксийн анхны зохиолд оюун ухаан нь хүчтэй өөрчлөгдсөн чадвараар хорон мууг үйлдэж байсан Максвелл Лорд (Педро Паскаль) гардаг. Тус кинонд Диана нь Арес(Дэвид Тьюлис)-ийг буулган авч дэлхийг авардаг боловч өөрийн амраг Стивийг аварч чаддаггүй. Агуу хүчтэй гэдгээ гайхуулах эсрэг талынхан, шинийг өгүүлэх “Wonder Woman 1984” кинонд Диана дэлхий ертөнц, хайр дурлалаа зэрэг аварч чадах болов уу гэдэг нь анхаарал татаж байна.


4. “Топ Ган: Маверик” кино 2020 оны 6 дугаар сарын 26-нд нээлтээ хийнэ

Том Круз гол дүрийг нь бүтээсэн “Топ Ган(1986)” киноны үргэлжлэл “Топ Ган: Маверик” кино 2020 оны 6 дугаар сард нээлтээ хийнэ. Орлон тоглогчгүйгээр аюултай тулааны хэсгийг өөрөө бүтээдэг гэдгээрээ алдартай жүжигчин Том Круз энэ удаад ч байлдааны онгоцонд сууна. Жозеф Косински найруулагчаар ажиллаж, Женнифер Коннелли, Жон Хэмм, Майлс Теллер зэрэг олон жүжигчин тоглосон нь өндөр хүлээлтийг үүсгээд байна. 

Анхны “Топ Ган” кинонд айхыг мэддэггүй залуу нисгэгч Маверик “Топ Ган” сургуульд элсэн орсноор үйл явдал өрнөдөг. Хөгжин дэвшиж буй залуу нисгэгч, сэтгэл татам байдлаар дүрслэгдсэн Америк цэрэг тухайн үед залуучуудыг байлдан дагуулж байсан. Ялангуяа Том Крузын хүсэл тэмүүлэл, хайр сэтгэлээ даруухнаар дагаж байгааг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг гэгэлзүүлж чадсан билээ. Энэ удаагийн бүтээлд тэрээр домогт сургагч багшаар эргэн ирнэ. Төлөв даруу байсан залуу өдгөө ямар дүрээр кинонд гарч ирэх бол гэсэн хүлээлтийг үүсгээд байна.


5. “Кингсмен: Хааны Албат” кино 2020 оны 9 дүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ

“Кингсмен: Нууц Алба”, “Кингсмен: Алтан тойрог" ангиудад Кингсмений багийн гишүүд ухаанаа уралдуулан нууц ажиллагааг гүйцэтгэж, хөгжин дэвшиж байгаа тухай өгүүлснээр олны хайр хүндлэлийг хүртсэн. 2020 оны 9 дүгээр сард нээлтээ хийх “Кингсмен: Хааны Албат” кино Кингсмен багийн нууц үүслийн талаар өгүүлдэг. Дэлхийн 1-р дайны тухай өгүүлэх Кингсмений бие бүрэлдэхүүн дайныг зогсоохын тулд амь өрссөн тэмцэлд ордог. Түүхэн дэх замбараагүй үйл явдал дунд олон цэргүүд дайны талбарт амиа алдаж, аллагыг зогсоохын тулд ажиллаж байгаа Кингмений бие бүрэлдэхүүний идэвхтэй үйл ажиллагаа хүлээлтийг үүсгээд байна. 

“Кингсмен: Хааны Албат” киноны гол дүрд Рэйф Файнс тогложээ. Оксфордын гүн эхэн үеийн Кингсмен багийг бүрдүүлж, дараагийн үеийн элит болох Конрад(Харрис Дикинсон)-ыг хүлээн авдаг. Рэйф Файнс өмнөх бүтээл болох “Schindler’s List(найруулагч Стивен Спилберг)" кинонд хэрцгий нацист офицер Амон Гётын дүрийг бүтээж, “Academy Awards”-ийн “Шилдэг туслах дүр” төрөлд нэр дэвшиж байсан. “Кингсмен: Хааны Албат” кинонд бие бүрэлдэхүүнийг цуглуулдаг анхны Кингсмений дүрээр жинхэнэ манлайлагч ямар байхыг харуулах ажээ. 


6. “Веном 2” кино 2020 оны 10 дугаар сарын 2-нд нээлтээ хийнэ 

“Веном” кинонд том корпорацын нууц ажиллагааг сурвалжилж байсан сэтгүүлч Эдди Брок(Том Харди) харь гарагийн биет болох “симбиот”-той холбогдсоноор Веном болдог тухай өгүүлдэг. Киноны эхэн хэсэгт Эдди Брок Веномын догшин хүчийг удирдаж чаддаггүй боловч аажимдаа чадварлагаар эзэмшиж хамтдаа дэлхийг авардаг.   

“Веном 2” кинонд Веномтой тулалдах шинэ дайсан “Карнаж” гарч ирдэг. Карнаж бол Марвел комиксийн эх зохиолд Веномоос илүү хүчтэй эсрэг дүрээр гардаг ба Веномтой адил симбиотоос бий болсон. Карнажийг удирдан жолоодогч нь гэм зэмгүй хүмүүсийг алж насаараа хоригдох ял авсан Клетус Кэссиди. Эдди Броктой адил шоронгоос оргож байхдаа симбиотын хэлтэрхий наалдсанаар Карнаж болжээ. Симбиотоос болж Веном болсон Эдди Брок дэлхийг авардаг бол Карнаж нь хорон мууг үйлдэж дэлхийн энх тайвныг нураадаг. 

Карнажийн дүрийг бүтээсэн жүжигчин бол “Now You See Me” кинонд тоглосон Вүүди Харрельсон. Тэрээр “Веном” киноны эхний ангийн кооки(cookie) бичлэгт гарч өөрийгөө таниулсан. Шоронд хоригдож байхдаа “Эдди Брокыг авч ирвэл ярилцлага өгнө” гэж хэлсэн тэрээр Эддийг харангуутаа хүйтнээр инээдэг. Сэтгэл хөдлөлийг уншиж чадахгүй сэтгэцийн өвчтэй алуурчны дүрийг бүтээснээр удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Веном 2” кино өндөр хүлээлтийг үүсгээд байна.   


Зургийн эх сурвалж: Sony pictures, Universal pictures,  Warner bros, Paramount pictures, 20th century fox



Reporter.mn NEWS ARTICLE
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...
user
Эмили Блант ♥ Райан Гослин... “THE FALL GUY”
“The Fall Guy” (найруулагч Дэвид Литч) кино орлон тоглогч (Fall Guy) Кольт (Райан Гослин)-ын хошигн...
user
“Deadpool & Wolverine”, 2024 оны 07-р сарын 26-ний...
Deadpool цувралын өмнөх ангиуд дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R зэрэглэлийн баата...
user
“Жокер 2”, дэд сэдэв “Folie à Deux”-ийн утга нь?
“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийнэ. “Joker: Folie à Deux” нь...
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU