Reporter
...
...
MCU -ийн 4-р үеэс томоохон өөрчлөлтүүдийг харах нь
2020-01-07 17:01:35

Энэ оны 5-р сард нээлтээ хийх “Black Widow” киногоор MCU -ийн 4-р үе эхэлнэ. 4-р үед “Black Widow”, “The Eternals”, “Shang-Chi and the Legend of the Ten Rings”, “Doctor Strange and the Multiverse of Madness”, “Thor: Love and Thunder”, Дисней пласаар гарах “The Falcon and the Winter Soldier”, “WandaVision”, “Loki”, “What If...?”, “Hawkeye” багтаж байгаа юм. 

Энэ удаа MCU-ийн 4-р үед томоохон өөрчлөлт бий. MCU-ийн гүнд оршиж байсан анхан үеийн баатруудын сул орон зайг дүүргэх хэрэгтэй болсноос гадна өмнөх баатрууд ч ихээхэн өөрчлөгдөнө. Дээр нь шинэ дүр, шинэ төрөл, шинэ талбарт хүрээгээ тэлнэ.


12 сарын 30-нд Марвел студийн захирал Кевин Файги Нью-Йоркийн кино академийн оюутантай ярилцахдаа “Бүх киногоо амжилт олно гэж найдлага тавьж байна” гээд 4-р үеийн бүтээлүүдийг дурджээ. Кевин Файги “Shang-Chi" киноны жүжигчдийн 98%-аас дээш хувь нь ази жүжигчид байх болно. Күнфүгийн киноноос хавьгүй илүүг харуулах сонирхолтой байгаа” гэж хэлжээ. 

“Shang-Chi” Марвелийн хамгийн анхны ази супер баатартай кино болж байгаагаараа олны анхаарлыг аль хэдийн татаад эхэлсэн билээ. 3-р үеэс эхлээд олон янзын дүр бүтээхэд анхаарч эхэлсэн Марвел студи хар арьст баатартай соло кино “Black Panther”, эмэгтэй баатартай соло кино “Captain Marvel”-ыг бүтээсэн бол, одоо ази баатартай кино бүтээх гэж байна. "Shang-Chi" бол тулааны бүх урлагийг гаргууд эзэмшсэн супер баатар. Аавыгаа хар бараан зам мөртөн байсныг мэдээд үнэн цагааны төлөө тэмцэхээр эргэлт буцалтгүй шийднэ. Эх комикийн дүр нь тулааны урлагийн мастер, од Брюс Литэй төстэй бөгөөд, Марвелд Брюс Ли, күнфү хоёрыг яаж оруулж ирэх нь одоо болтол нууц хэвээрээ. "Shang-Chi" -ийн дүрд Симу Лю тоглоно. Бас Тони Люн Чу Вай, Аквафина нар тоглох нь тодорхой болсон агаад, олон ази жүжигчидтэй учраас Холливудын шинэ ази одод энэ киноноос тодрон гарах боломжтой болж байна.


Марвел арьсны өнгөөр тогтохгүй бэлгийн цөөнх(LGBTQ) дүрийг ч тодруулах гэж байна. Кевин Файгигаас бэлгийн цөөнхийг гол дүрээ болгосон кино хийх үү гэж асуухад “Яагаад болохгүй гэж? Одоо зургийг нь авч байгаа кинонд ч гарна” гэж хариулжээ. Одоо авч байгаа MCU-ийн 4-р үеийн бүтээл гэвэл “The Eternals”, Дисней пласаар гарах “WandaVision”. “The Eternals” кинонд сансар огторгуйд янз бүрийн аймаг үндэстнүүд гарах учраас илэрхийллийн хувьд илүү чөлөөтэй байх боломжтой ажээ. Урьд нь Марвел “The Eternals” киноны гол дүрийг бэлгийн цөөнх үү гэсэн асуултад хариулахаас зайлсхийж байсан юм. 


Санаанд оромгүй жүжигчид ч тоглохоор болж байгаа гэнэ. Кевин Файги “Doctor Strange 2” кинонд Скарлет Витчээс гадна үзэгчдийн огт төсөөлөөгүй олон дүр гарна” гэж мэдэгдэв. “Doctor Strange 2”-д Скарлет Витчийн дүрд Элизабет Олсен тоглохоор болсон билээ.  

Дисней пласаар нэвтрүүлэх “WandaVision”-ы өгүүлэмж “Doctor Strange 2”-т нөлөөлж магадгүй байгаа. MCU-ээс гарсан өмнөх дүрүүд, эсвэл MCU 5-р үед гарах дүрүүд байж болох юм. "Дисней", "20-р зуун Фокс" -ыг авч “Гайхамшигт Дөрөв” цувралыг хөгжүүлэх шатанд орсон юм чинь “Гайхамшигт Дөрөв” киноны дүрүүд ч гарахыг үгүйсгэхгүй. 


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...