Reporter
...
...
“77 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг” наадмын хамгийн том дуулиан “1917”
2020-01-10 15:18:49

Найруулагч Сэм Мендесийн бүтээсэн “1917” кино нь Алтан Бөмбөрцөг наадмын шилдэг драм төрлийн кино, шилдэг найруулагч шагналуудыг эздэдээ авчирлаа. 

1 сарын 5-нд Лос-Анжелес хотноо 77 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Тус наадам нь Америкийн хамгийн том кино наадам болох “Оскар”-оос нэг сарын өмнө болдог, “Оскарын шагналын сунгаа” гэж болох юм. 

Инээдмийн жүжигчин Рики Жервейсийн хөтөлсөн энэ удаагийн наадамд шилдэг кино шагналыг найруулагч Сэм Мендесийн найруулсан “1917” авч дуулиан тарилаа. Тус кино нь Герман цэргүүдийн занганд орсон цэргүүдээ аврахаар дайсны талбарт очсон хоёр англи цэргийн нэг өдрийн тэмцэл түүхийг өгүүлдэг. “1917” нь шилдэг драм кино төрөлд “The Irishman”, “Joker”, “Marriage Story”, “The Two Popes” кинонуудтай өрсөлдөж тус шагналыг өөрийн болгосноор хэр чанартай бүтээл вэ гэдгээ ийнхүү нотлон харууллаа.  

Шилдэг инээдмийн эсвэл мюзикл кино шагналыг “Холливудэд Нэгэн Удаа” кино хүртлээ. Квентин Тарантино найруулагчийн ажилласан тус кино нь 1969 онд Холливудэд өрнөж байгаа үйл явдлыг өгүүлж, жүжигчин Шарон Тейт бусдад алагдсан хэргийг өвөрмөц өнцгөөс харуулсан юм. Энэ ангилалд “Dolemite is my name”, “Jojo Rabbit”, “Knives Out”, “Rocketman” кинонууд нэр дэвшсэн байна. 

Бас гайхалтай жүжиглэлтээрээ шагшигдсан жүжигчид Алтан Бөмбөрцгийн шилдэг жүжигчний шагнал авснаар "Оскар" -т нэг алхам ойртлоо. Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Жокер” киноныхоо дүрээр дэлхий дахинаа нэр алдар нь ихээхэн цуурайтсан Хоакин Феникс гардлаа. Тэрээр “Жокер” бүтээлээрээ "Канны кино наадам" -ын дараах 2 дахь шагналаа гардаж "Оскар" -т нэг алхмаар ойртсон гэсэн үг юм.  

Эмэгтэй гол дүрийн шагналыг “Judy” кинонд бодит дүр Жүди Гарландын дүрийг тун чадварлаг бүтээсэн Рене Зеллвегер хүртлээ.

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр “Rocketman” кинонд Элтон Жон дуучны дүрийг бүтээсэн Тарон Эгертон, эмэгтэй гол дүрд “Farewell” кинонд дүр бүтээсэн ази жүжигчин Аквафина нар тодорсон. 

Драм ангилалд шилдэг эрэгтэй туслах дүрээр “Холливудэд Нэгэн Удаа” киноны жүжигчин Брэд Питт шалгарлаа. Тэрээр 1996 онд “Twelve Monkeys” киноны дүрээр энэхүү шагналыг авснаас хойш 2 дахь удаагаа уг шагналын эзэн боллоо. Харин шилдэг эмэгтэй туслах дүрээр “Marriage Story” киноны Лора Дерн шалгарлаа. Тэрээр ийнхүү 4 дэх удаагаа тус шагналыг гардсан амжилтаар нэрээ мөнхөллөө.  

Шилдэг хүүхэлдэйн киноны ангилалд Лайка студийн бүтээл “Ноён Линкийн Гайхалтай Адал Явдал” кино шалгарч шуугиан тарилаа. Учир нь тэд “Тоглоомын Түүх 4”, “Араатны Хаан Арслан”, “ФРОЗЕН II”, “Лууг хэрхэн сургах вэ 3” гэсэн шилдэг кинонуудыг ардаа орхиж энэхүү шагналын эзэд боллоо. 

Эцэст нь жүжигчин Том Хэнкст кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж найруулагч Сесил Блаунт Демиллийн нэрэмжит шагнал олголоо. 


Зургийн эх сурвалж: Universal pictures



Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...