Reporter
...
...
Роберт Паттинсон: Бэтмэнд тоглохын хүслэн болж байсан... Хэрэв дампуурвал порнонд л тоглодог байх даа
2020-01-20 16:35:21

2021 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн Бэтмэн кино гол дүрүүдээ сонгож дуусаад зураг авалтаа эхэлжээ. 

Энэ удаа Бэтмэн киноны Брюс Вэйний дүрийг Twilight (2008) цувралаараа нэрд гарсан жүжигчин Роберт Паттинсон бүтээнэ. "Ворнер Брос" компани дүрүүдийн талаар ам алдахгүй байсаар 2019 оны 6 сард албан ёсоор зарласан юм.

Роберт Паттинсон "Twilight" киноноос хойш олон арт кинонд тоглож жүжиглэх ур чадвараа сайжруулсан бөгөөд, Good Time (2017) кинонд чадварлаг жүжиглэснээр тус бүтээл 70 дахь удаагийн Канны кино наадамд өрсөлдөж олны анхааралд өртөж байсан билээ. Мөн тэрээр найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл "Tenet" кинонд гол дүр бүтээнэ. 

Жүжигчин Роберт Паттинсон нэгэн ярилцлагадаа “Яагаад ч юм Бэтмэн ямар нэг сэжмээр надтай холбоотой санагддаг. Тийм болохоор тоглох юмсан гэж үнэн голоосоо хүсэж байлаа. Ер нь цөмөөрөө л Бэтмэнийг гэдэг. Яагаад гэдгийг мэдэхгүй” гэж хэлжээ. 

Роберт Паттинсон 2004 онд “Vanity Fair” киногоор анх дэлгэцнээ гарч, Harry Potter and the Goblet of Fire (2005), Twilight цувралд тоглож дэлхийн олон орны үзэгчдийн хайртай цус сорогчийн дүрээр нь хүмүүс түүнийг сайн мэддэг.  

Одоо Роберт Паттинсон Бэтмэний дүрийг бүтээх гэж байна. “Бүгдээрээ л илүү сайныг хүсэж байгаа. Гэтэл би эхлээ ч үгүй байгаа шүү дээ. Хүмүүсийн үнэлгээнд санаа зовох хэрэггүй байх, би өөрөө өөртөө л сайн шүүмжлэгч байх ёстой” гэжээ. 

Гэхдээ тэрээр “Хэрэв санасандаа хүртэл тоглож чадахгүй бол дараа нь ямар киног сонгох вэ?” гэсэн асуултад “Порнонд л тоглодог байх даа. Урлагийн порно кино” гэж хариулж эвтэйхэн аргалжээ. 

Бэтмэн киноны багийнхан киногоо 2021 оны 6 сарын 25-нд нээхээр зорилт тавин ажиллацгааж байна. 



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...