Reporter
...
...
“Jurassic World: Dominion” кино зураг авалт эхэлж... 2021 оны 6-р сард нээлтээ хийнэ
2020-03-02 15:49:55

“Юрийн Галав” цувралын 6 дахь бүтээл “Юрийн Галавын Ертөнц”-ийн 3 дахь анги буюу сүүлийн ангийн зураг авалт эхэлжээ. Тус ангийг “Jurassic World: Dominion” гэж нэрлэхээр болсон байна. 

Тус кинонд үлэг гүрвэлүүдийг байранд нь буцааж, дэлхийн гол эрх мэдлийг сэргээх гэсэн хүн төрөлхтний амь өрссөн тэмцлийг дүрслэх ажээ. “Юрийн Галавын Ертөнц” цувралын 1, 2-р ангид тоглож үзэгчдийн сэтгэл зүрхийг өөртөө татсан Крис Прэтт, Брайс Даллас Ховард тус цувралын сүүлийн ангид мөн хамтран ажиллах аж. “Юрийн Галав” цуврал нь “Юрийн Галавын Цэцэрлэг”-ээс “Юрийн Галавын Ертөнц” болон өргөжиж 30 жилийн турш шүтэн бишрэгчдийнхээ хайр хүндлэлийг олж, ашиг орлогыг авчирсаар иржээ. Тус цувралын олон нийтэд хамгийн ихээр хоногшин үлдсэн бүтээл бол 1993 онд олны хүртээл болсон цувралын анхны анги “Юрийн Галавын Цэцэрлэг” юм. Стивен Спилберг найруулагчийн найруулсан тус бүтээл нь адилхан нэртэй бестселлер болсон романыг кино зохиол болгож, “Юрийн Галавын Цэцэрлэг” гэсэн зохиомжид цэцэрлэгт хүрээлэнгээр дүрсэлсэн нь олны анхаарлыг татсан. Үлэг гүрвэлийг өнгөлөгөөр дүрсэлсэн болон бодит мэт сэтгэл түгшээсэн нь олны хайр хүндлэлийг хүлээж, байгаль дэлхийг сөрөн эсэргүүцэх гэсэн хүн төрөлхтөнд учрах аюул, үлэг гүрвэл ба хүн төрөлхтөн хамтдаа оршин тогтнож чадах эсэхийг харуулж, киноны түүхэнд гүн сэтгэгдэл үлдээжээ. 

Ирэх жил олны хүртээл болох шинэ бүтээлд 1990-ээд оны анхны цувралын гол дүрүүд тус бүтээлд эргэн ирж байгаа нь илүү сонирхол татах нь аргагүй гэлтэй. “Юрийн Галавын Цэцэрлэг” киноны гол дүр Сэм Нэйлл, Лаура Дэрн, Жэфф Голдблум зэрэг жүжигчид "Jurassic Wolrd: Dominion” кинонд тоглож дурсамжийг сэдрээх ажээ. Ялангуяа Сэм Нэйлл, Лаура Дэрн нар 2001 онд бүтээгдсэн “Юрийн Галавын Цэцэрлэг 3” киноноос хойш удаан хугацааны дараа “Юрийн Галав” цувралд тоглож байгаа нь илүү утга учиртай гэлтэй. Жэфф Голдблум “Юрийн Галавын Ертөнц: Мөхсөн Вант Улс” кинонд хэсэгхэн гардаг ба 1997 онд бүтээгдсэн “Юрийн Галавын Цэцэрлэг 2” кинонд гол дүрийг бүтээсэн байдаг. 

“Юрийн Галавын Ертөнц”-ийн 1-р ангийг найруулсан Колин Треворроу найруулагч "Jurassic World: Dominion” киног найруулснаар тус цуврал дуусах ажээ. Энэхүү шинэ анги нь 1, 2-р ангитай харьцуулахад анхны цувралын онгон байгаль орчинтой илүү дөхөх ажээ. 

"Jurassic World: Dominion" 2021 оны 6-р сард нээлтээ хийнэ.



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...