“Марвел”, “DC” компаниудын шинэ бүтээлүүдийн тов гарсан цагаас эхлэн найруулагч, жүжигчний сонгон шалгаруулалт, зураг авалт гээд бүхий л үйл явцын мэдээлэл нь кино шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаж байдаг. Үзэгчдийн анхаарлыг татаж байдаг нэгэн сонирхолтой мэдээлэл бол яахын аргагүй чадварлаг найруулагч Жэймс Ганны ,
Тэрээр “Галактикийн Хамгаалагчид (2014)” киноны эх зохиолыг бичин найруулж, MCU -тэй хамтран ажилласан. Огторгуйг харуулсан “Галактикийн Хамгаалагчид” кинонд Танос, Цаглашгүй чулуу зэрэг нь цаашид MCU юуны талаар түлхүү өгүүлэхийг харуулсан ба дэлхий дахинаас 700 сая долларын орлого олжээ.
Үүний дараа 2017 онд “Галактикийн Хамгаалагчид 2” цувралыг бүтээж, Жэймс Ганн найруулагч эх зохиолыг нь бичиж найруулжээ. MCU фаз 3-т багтдаг “Галактикийн Хамгаалагчид 2” кинонд Стар Лорд(Крис Пратт) төрөн гарч ирэх нууцыг өгүүлсэн. Түүнээс хойш “Галактикийн Хамгаалагчид” киноны жүжигчид “Авенжерс: Цаглашгүй Дайн”, “Авенжерс: Эцсийн Тулаан” кинонд тоглож, Авенжерстэй хүчээ нэгтгэн Таносын эсрэг тэмцдэг.
Гэвч Жэймс Ганн найруулагчийн олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэл нь асуудал үүсгэж, тэрээр “Галактикийн Хамгаалагчид” киноны 3-р ангийн найруулагчийн ажлаас чөлөөлөгдсөн. Тэр твиттертээ бага насны хүүхдэд сэтгэл татагддаг тухай, мөн аливааг доромжилсон сэтгэгдэл оруулж байсан хэмээн Дисней компани 2018 оны 7-р сарын 20-ны өдөр Жэймс Ганн найруулагчийг албан ёсоор ажлаас нь чөлөөлсөн. Жэймс Ганн найруулагч тэр даруй өмнөх сэтгэгдэлдээ уучлал гуйн, тухайн сэтгэгдлийг устгажээ. Харин “Галактикийн Хамгаалагчид” киноны жүжигчид болон Марвелийн жүжигчид, холбогдох хүмүүс Жэймс Ганн найруулагчтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр өнгөрсөн 3-р сард “Галактикийн Хамгаалагчид” киноны 3-р ангийн найруулагчаар дахин ажиллах болжээ.
Ажлаас чөлөөлөгдсөний дараа эргэн ирэх хүртэлх хугацаанд Жэймс Ганн найруулагч DCEU-ийн шинэ бүтээл болох “Үхлийн Салаа 2” киноны найруулагчаар ажиллахыг зөвшөөрчээ. Шинэ ангид өмнөх ангийн ертөнцийг үзэх үзэл болон зарим дүрийг тэр чигээр нь үлдээн шинээр франчайзыг эхлүүлэх аж.
Марвел компани Авенжерс цувралаар кино түүхэн дэх хамгийн өндөр орлогыг олж байх хооронд DC компани “БЭТМЭН СУПЕРМЭНИЙ ТЭМЦЭЛ: Шударга ёсны эхлэл (2016)”, “Жастис Лиг(2017)” зэрэг кино бүтээсэн боловч таагүй үнэлгээ авчээ. “Wonder Woman(2017)”, “Aquaman(2018)” зэрэг соло кинонуудаар ахиц гарсан боловч ертөнцийг үзэх үзлийг тэлж олон баатрууд хамтдаа цугласан бүтээл хэрэгтэй байсан. Шинэ түвшинд гаргахыг оролдож буй DC компанийн хувьд “Галактикийн Хамгаалагчид” цувралыг тогтвортой удирдаж ирсэн Жэймс Ганн найруулагчтай хамтрах нь ухаалаг, оновчтой сонголт байв.
“Үхлийн Салаа 2” кинонд Харли Квинний дүрийг бүтээж, олны анхаарлыг татаж байсан Марко Робби болон Жай Кортни, Жоэл Киннаман, Виола Дэвис нар дахин хамтран ажиллахаар болжээ. Мөн Давид Дастмалчян, Даниэла Мелшиор, Стив Эйжи, Жон Сина, Тайка Вайтити нар тоглох ажээ. “Тор: Рагнарок” киног найруулсан Тайка Вайтити MCU-д найруулагчаар, DCEU-д жүжигчнээр ажиллаж байгаа нь анхаарал татаж байна.
Марвел болон DC компаниудад ирж очин ажилласан талаараа найруулагч Жэймс Ганн өнгөрөгч 01-р сард твиттертээ "Марвел, DC компаниуд бие биенээ шүүмжилж байгаагүй. Бид хамтдаа нэг завинд суусан хүмүүс” хэмээн жиргэжээ. Өнгөрсөн 9-р сард эхлүүлсэн “Үхлийн Салаа 2” киноны зураг авалт дуусаж, Жэймс Ганн найруулагч инстаграмдаа киноны зураг авалт дууссан талаар бичсэн байна. Тэрээр “Найруулсан кинонуудаасаа хамгийн сэтгэл ханамжтай байгаа” гэж хэлсэн нь хүлээлт үүсгээд байна. Тус кино 2021 оны 8-р сард нээлтээ хийнэ.
Одоо Жэймс Ганн найруулагч Марвел руу буцаж очин “Галактикийн Хамгаалагчид” киноны 3-р ангийг хийнэ. Тус кино 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Thor: Love and Thunder”-ийн дараах үеийн талаар өгүүлэх ажээ.