Reporter
...
...
Охин дүүгээ аварч 90 оёо тавиулсан 6 настай хүүд Крис Эванс бамбай бэлэглэнэ
2020-07-21 10:48:21

Вайоминг мужид амьдардаг 6 настай хүү Бриджер Уокер 7-р сарын 9-ны өдөр шепард нохой охин дүү рүү нь дайрахад урдуур нь орж хамгаалсан байна. Бриджер нүүрэндээ хазуулж, хүнд бэртэл авснаар 2 цаг мэс засалд орж 90 оёо тавиулжээ.  

7-р сарын 16-ны өдөр Америкийн “Variety” сайтад Ахмад Америкийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Крис Эванс нохойн дайралтаас охин дүүгээ аварсан 6 настай хүүгийн баатарлаг үйлийг үнэлэн биширч байгаагаа бичлэгээр уламжилжээ. Тэрээр хүүд ахмад Америкийн бамбайг бэлэглэхээр болжээ. 


Крис Эванс, Бриджер Уокерт зориулсан бичлэгт “Найз минь, чи бол баатар”, “Чиний хийсэн үйл бол үнэхээр зоригтой, бусдын төлөө байсан. Охин дүү чинь чам шиг ахтай нь үнэхээр азтай хэрэг. Эцэг, эх чинь ч мөн их бахархаж байгаа.” хэмээгээд тэрээр “Цаашид одоогийнх шигээ сайн хүн болж өсөөрэй. Бидэнд чам шиг хүн хэрэгтэй. Шарх нь эдгэхэд цаг хугацаа шаардагдах боловч, удахгүй эдгэх болно оо” гэжээ. 

Бриджерийн авга эгч Николь үеэл дүүгийнхээ тус зоригтой үйлийг өөрийн нийгмийн сүлжээндээ нийтэлсэн бөгөөд “Авенжерс”-ийн гишүүдийг #tag хийжээ. Тэднээс Крис Эванс хүүгийн хийсэн үйлдлийг үнэлж буйгаа илэрхийлснийг гаднын хэвлэл мэдээллийнхэн онцлон нийтлээд байна. Хүүгийн гэр бүлийнхэн нийгмийн сүлжээгээр “Үнэхээр, юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Маш их, үнэхээр их баярлалаа.” гэж талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...