Reporter
...
...
Анхны хар арьстай Тинкер Белл
2020-10-01 14:32:13

9-р сарын 25-ны өдөр Америкийн “Deadline” сайтад мэдээлснээр жүжигчин Яра Шахиди Диснейн “Peter Pan & Wendy” бүрэн хэмжээний киноны Тинкер Беллийн дүрийг бүтээнэ гэж мэдэгджээ. Тинкер Беллийн дүрийг анх удаа хар арьстай жүжигчин бүтээх аж. 

Өмнө нь Диснейн өөр нэг “The Little Mermaid” гэх бүрэн хэмжээний киноны гол дүрд Хэлли Бэйли сонгогдсон бол энэ удаад Тинкер Беллийн дүрийг мөн хар арьстай жүжигчин бүтээхээр болсонд кинонд дурлагсдын дунд маргаан үүсгээд байна. 


1953 онд бүтээгдсэн Диснейн “Peter Pan” анимэйшний эх зохиолоор хийгдэх “Peter Pan & Wendy” кинонд өтөлдөггүй Питер Пен хүү хүүхдүүдтэй хамт ид шидийн ертөнц Неверленд рүү аялдаг тухай өгүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Стивен Спилбергийн “Hook”, Жо Райтын “Pan” гээд олон “Peter Pan” хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн кинонууд бүтээгдсэн байдаг.  

Эдгээр кинонд Тинкер Белл нь Питер Пений хамгийн дотны найзаар гардаг ба Спилбергийн кинонд  Жулиа Робертсийн бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн байдаг. Сүүлийн үед Дисней компани цагаан арьст жүжигчдээр хязгаарлагддаг байсан дүрийг өөр олон үндэстэн жүжигчдэд нээлтэй болгосон ба Тинкер Беллийн дүрийн шалгаруулалтад мөн адил Дисней компани болон найруулагч Дэвид Лоури нар гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдээд байна. 


Яра Шахиди нь Америкийн ABС-ээр гарсан “Black-ish” киногоор олонд танигдсан. Тэрээр шүтэн бишрэгчдийнхээ хайраар “Grown-ish” киноны  гол дүрийг дахин бүтээсэн байна.

“Peter Pan & Wendy” киноны найруулагчаар Дэвид Лоури ажиллахаар болсон ба Питер Пений дүрд Александр Молони, Вендигийн дүрд Эвер Андерсон сонгогджээ. Мөн Ахмад дэгээгийн дүрд Жүүд Лоу тоглохоор болсон байна.  


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...