Reporter
...
...
“Жигтэй явдал” кинонд ахлах сургуулийн сурагчийн бие нь хэрцгий алуурчны биетэй солигдож...
2020-11-04 16:59:55

“Жигтэй явдал” кино нь дундаас доогуур үнэлэгддэг, байгаа байхгүй нь мэдэгддэггүй ахлах сургуулийн сурагч Миллигийн бие санаандгүй дунд насны хэрцгий алуурчны биетэй солигддог инээдмийн болон аймшгийн төрлийн кино юм. Олон нийтэд цацагдсан албан ёсны трэйлерт уйтгартай өнгө аястай хөгжим, хөгжилтэй өнгө аястай хэдий ч аллагатай нь анхаарал татна. Энгийн нэгэн өсвөр насны охин Милли(Кэтрин Ньютон) руу гэнэт хэрцгий алуурчин(Винс Вон) халддаг. Милли халдлагын дараа сэрэхэд түүний бие нь алуурчны биетэй солигдсон байдаг. 


Ялангуяа гаднаас нь харахад ахлах сургуулийн сурагч Милли хэдий ч дотроо хэрцгий алуурчин, дунд насны алуурчин болж өөрчлөгдсөн Милли нарын дунд өрнөх хөгжилтэй бөгөөд аймшигтай адал явдал. Мөн бүтэлгүй хэдий ч найзаа гэсэн сэтгэлтэй Миллигийн найзуудын хөгжөөнт байдал, алуурчнаас өөрийнхөө биеийг эргүүлэн авахын тулд элдэн хөөх нь сонирхолтой хийгээд түгшүүртэй байдал нь сонирхол татна.   


Блумхаус болон найруулагч Кристофер Лэндон нар анх “Cupid” кинонд хамтарч ажиллаж байсан бөгөөд  тэд Жигтэй явдал кинонд дахин хамтран ажиллаж байгаа нь анхаарал татаж байна. Энэ кино нь “Cupid”-аас нэг шат ахисан аймшгийг харуулах ажээ. Холливудын чадварлаг жүжигчин Винс Вон ахлах сургуулийн сурагчийн биед орсон хэрцгий алуурчны дүрийг бүтээж, инээд хийгээд аймшгийг хослуулах ажээ. Мөн “Нетфликс”-ийн алдартай олон ангит кино “The Society” киногоороо олонд танигдсан  Кэтрон Ньютон энгийн нэгэн ахлах сургуулийн сурагчаас дунд насны хэрцгий алуурчин болж өөрчлөгдсөн Миллигийн дүрийг бүтээн үзэгчдийг алмайруулах аж. 

“Жигтэй явдал” кино 2020 оны 11-р сарын 13-ны өдөр нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Юниверсал пикчерс


Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд Ахмад Америк нэгдэнэ
Авенжерс цувралын шинэ анги Avengers: Doomsday кинонд Ахмад Америк(Крис Эванс) эргэн ирнэ.Avengers:...
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...