Reporter
...
...
“Раяа ба Сүүлчийн Луу” Хүн ба луугийн бүтээсэн итгэл найдварын ертөнц
2021-03-11 12:38:56

Диснейн гүнжүүд өөрчлөгджээ. Гоёмсог даашинзын оронд сэлэм эргэлдүүлэх аж.

2021 оны 3-р сарын 12-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа “Раяа ба Сүүлчийн Луу” бол харанхуйн хүчний улмаас хуваагдсан Кумандра хаант улсыг аврахын тулд зоригт дайчин Раяа гүнж эртний домогт гардаг сүүлчийн луу Сисугийн эрэлд гарч гайхалтай адал явдлууд өрнөдөг уран зөгнөлт, тулаант анимэйшн юм. 

Кумандра хаант улсад хүн, луу хоёр эв найрамдалтай хамтран амьдарч байсан боловч хорон муугийн хүч Дрүүн гарч ирдэг. Тулааны төгсгөлд үлдсэн дөрвөн луу хүн төрөлхтнийг аврахын тулд ид шидийн сүнс болох луу Жэмийг бүтээн өөрийгөө золиослон алга болно. Ийнхүү нэг хаант улс таван (Зүрхтэн, Соёотон, Нуруутан, Сүүлтэн, Савартан) овог болж хуваагдана. 

500 жилийн дараа, овгууд илүү ихийг хүсэн ид шидийн сүнс Жэмийн төлөө тулалдсанаар аюулд унадаг. Жэм нь таван хэсэг болж хуваагдаж, тарж бутарсан Кумандра хаант улсаа нэгтгэхийн тулд Раяа домогт гардаг сүүлчийн луу Сису болон Жэмийн эрэлд гардаг. 


“Раяа ба Сүүлчийн Луу” бол Диснейн Зүүн Өмнөд Азийн соёлыг тусгасан анхны анимэйшн юм. Зүүн Өмнөд Азийн дүүрэн улаан дэнлүүтэй гудамж, усан дээрх тосгон, хийд, мөн суваргыг бэлгэдсэн Раяагийн малгай гэх зэрэг дасал болсон хэрнээ үнэхээр сонирхол татам.   

Тулааны хэсгийг өргөн дэлгэцээр үзэх нь хамгийн сонирхолтой. Үүнд Индонезийн уламжлалт тулааны урлаг пенчак силат, Филиппиний тулааны урлаг арнис зэрэг Зүүн Өмнөд Азийн тулааны урлагийг хослуулсан байна. Ялангуяа тулаант кинонд байнга гардаг байсан арнисыг бүрэн эзэмшсэн Раяа урьд хожид байгаагүй хамгийн хүчтэй Диснейн дайчин гүнж гэж хэлэгдэхээр аж. Сису луу нь усан дээгүүр гүйж буй дүрс нь Диснейн өвөрмөц хийгээд сайн техникийн чадварыг харуулж байна.     

Өнгөрсөн хугацаанд Диснейн анимэйшн “өөртөө итгэ” гэсэн санааг хүчтэй хүргэж байсан. Харин “Раяа” нь бие биедээ үл итгэдэг, нэг нэгнээ буруутгадаг эрин үед амьдарч байгаа орчин цагийн хүмүүст бусдад итгэх нь хамгийн агуу зориг хийгээд бэлэг юм гэсэн санааг хүргэх аж.

Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан хөнгөн жанрын кино юм. Зүрхтэн овгийн Раяа бусад овгийн хүмүүстэй хамт Кумандра хаант улсаа нэгтгэх үеийн инээд хөөр, сэтгэл хөдлөлийг хамт мэдрэх болно.

“Раяа ба Сүүлчийн Луу” анимэйшн нь 2021 оны 3-р сарын 12-ны өдөр нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Disney



Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...