Reporter
...
...
Сансар огторгуйд хүртэл очсон “Галзуу хурд 9”
2021-05-28 19:08:19

“Галзуу хурд” цуврал хүрээгээ тэлж илүү нарийн ур чадвар шаардсан тулалдаанаар эргэн ирлээ. Анхны дүрүүд хамтдаа цуглан машины илт давуу хөөцөлдсөнийг өргөн дэлгэцээс үзэж байсан тэр үеийн баяр жаргалыг илүү ихээр харуулах ажээ.

Тус кино нь 1989 онд Доминик(Дом)-ийн бага нас гарч, түүний аав нь зүй бус ослын улмаас уралдааны явцад нас барж байгаагаар эхэлнэ. Түүний дараагаар зэлүүд газарт Летти(Мишель Родригес), бяцхан хүү Брайантай амьдардаг Дом гэнэт ирсэн хамтрагчдаасаа Мистер Нободигийн талаар сонсож, багт нэгдэх эсэхээ тээнэгэлзэх боловч, зориг гарган хамтрагчидтайгаа Мистер Нободигийн сүүлчийн сэжүүрийг мөшгөнө. Ингэж явж байхдаа дүү Жэйкобтойгоо санаандгүй тааралдаж, харилцаа тасарсан байсан Жэйкоб ах нь Сайферын багтай дэлхийг мэдэлдээ авах гэж хуйвалдаан зохиож байгааг мэдэх болдог. Дом өөрийн гэр бүлээ хамгаалахын тулд Жэйкоб, Сайферын бүлэглэлтэй дэлхийгээс гаран сансар огторгуйд тулалдах болно.

Удаан хараагүй удсан анхны гэр бүлүүдийн царайг харах болно. Өмнө нь “Галзуу хурд 6” дээр нас барсан нэгэн дүр энэ удаад эргэн ирж, киноны цаад түүхэнд илүү хүч нэмж байгаа гэлтэй. Брайан О’Коннер(асан Пол Уокер)-тай гэрлэж, “Галзуу хурд 7”(2015) дээр зодог тайлахаа зарласан Миа ч бас эргэн иржээ. Миагийн дүрийг бүтээсэн Жордана Брюстер нь Жэйкобыг зогсоохын тулд Леттигийн дүрийг бүтээсэн Мишель Родригестэй бүр ширүүн тулалдаанд гар нийлэх ажээ. Цувралын хамгийн анхны эмэгтэй хорон санаатан байсан Сайфер бас өөрийгөө байгаа гэдгийг харуулах аж.  

Жон Сина нэгдэн Домын гэр бүлийн өнгөрсөн түүхийг ч бас тодорхой өгүүлнэ. Тэдний өнгөрсөн дэх далд нууц нь киног өөр лүүгээ чиглүүлж, Дом, Жэйкоб хоёрын зөрчилдөж буй дүр төрхийг маш эвтэйхэн харуулах аж. Ялангуяа Домын сүүдэрт амьдарч ирсэн Жэйкоб өөрийгөө дорд үзэж, Домоос үүнийхээ өшөөг авахын тулд тавгүй байгаа сэтгэлээ илэрхийлсэн Жон Сина нь 20 жил үргэлжилсэн “Галзуу хурд”-д чөлөөтэй уусан Вин Дизельтэй хайр, үзэн ядалтыг хослуулан харуулах аж.     


Машины хөөцөлдөөнд ч бас нарийн чадварыг илүү ихээр харуулах ажээ. Машинаар хосгүй тулалдааныг харуулсан “Галзуу хурд” цувралын энэ ангид Bentley, Rolls-Royce, Aston Martin гээд тансаг зэрэглэлийн олон спорт машин гарах төдийгүй асар том мангас мэт хуягт машин гарч тулалдааныг өрнүүлэх ба улмаар машиныг шинэчлэн сайжруулж сансар огторгуй уруу явах аж.  

“Галзуу хурд”-ын автомашины тулалдааныг өргөн дэлгэцээр үзэх үнэхээр гайхалтай. Илт давамгай тулаант блокбастер кинонд “Галзуу хурд”-ын өвөрмөц цохилттой OST-ыг чанга дуугаралтаар мэдрэх боломжтой. Киноны дундуур хошин элэглэл, мөн рэппер Гарди Би зурвасхан гарах нь сонирхлыг татах аж. Улмаар Домын хүү Брайан “Галзуу хурд”-ын бэлгэдэл дүр болох Брайан О’Коннерийг бодогдуулж сэтгэл хөдөлгөх ажээ. Кино дуусаад дараагийн цувралын талаарх богинохон танилцуулга бичлэгийг бас гаргах аж.   

“Галзуу хурд 9” кино анх ноднин нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдон 2021 оны тун удахгүй нээлтээ хийнэ. Кино 145 минут үргэлжлэх аж. 


Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...