Reporter
...
...
“Аниргүй Орчин 2” кино орлого, бүтээлийн хувьд өмнөх ангиа гүйцэх болов уу?
2021-05-31 16:02:17

“Аниргүй орчин 2” кино нээлтээ хийх гэж байгаа. Тус киноны өмнөх анги болох “Аниргүй Орчин” киноны гайхалтай амжилтуудыг дахин санацгаая.


20 дахин орлого олсон

2018 онд “Чимээ гаргавал үхнэ” гэсэн өвөрмөц, шинэлэг байдлаар анхаарал татаж байсан “Аниргүй Орчин” кино Умард Америкт нээлтээ хийгээд тухайн үедээ “Box Office”-т тэргүүлж, нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 50 сая долларын орлого олжээ.

Энэ нь санаанд оромгүй шуугиан тарьсан “Get Out” кино нээлтийн эхний өдрөө 33.37 сая долларыг давсан төдийгүй “Happy Death Day”, “Don’t Breathe”, “Lights Out” зэрэг дотоодод ч бас олны хайр хүндэтгэлийг татсан бүтээлүүдийн нээлтийн эхний өдрийн орлогыг 2 дахин давсан байна.  

Бүтээсэн зардлаасаа 20 дахин их 340 сая долларыг дэлхий дахинаас олж, амжилт олсон “Аниргүй Орчин” –ийн дараагийн анги “Аниргүй Орчин 2” дахин “Box Office”-т цахиур хагална хэмээн таамаглаж байна. 


Rotten Tomamoes-д шинэлэг байдлын үзүүлэлтээр өндөр байна 

“Аниргүй Орчин” кино 2018 онд “South by Southwest” кино наадамд анх олны хүртээл болмогцоо дэлхийн хамгийн том кино үнэлгээний сайт “Rotten Tomatoes”-ийн шинэлэг байдлын үзүүлэлтээр 100%-д хүрч шуугиан тарьж байсан. 

Олон мэдээллийн хэрэгслүүдэд “Заавал үзэх кино”, “Амьсгалж ч чадахгүй байна! Түгшүүрийг ясанд нь мэдрүүлэх кино” гэх зэрэг сайн үнэлгээ авч, олны хүртээл болоод 3 жил өнгөрсөн одоо ч гэсэн 96%-ийн үзүүлэлттэй байгаа бөгөөд сайн бүтээгдсэн киноны нэр хүндийг өргөсөөр байна.  

“Аниргүй Орчин 2” кино ч бас олны хүртээл болохын өмнөх танилцуулга нээлтээр киног үзсэн гадны хэвлэл, кино шүүмжлэгчид “Кинотеатраас мэдрэх хамгийн хүчтэй мэдрэмж(The Illuminerdi)”, “Сэтгэлийг төгс гэмээр түгшээх агшин(Fandango)”, “Өмнөх ангиас илүү амьсгал авахад ч түгшүүртэй байдал(Cinemablend)” гэх зэргээр магтаж, шинэлэг байдлын үзүүлэлтээр 93%-д хүрчээ.    


Шагнал хүртсэн Жон Красински

Олонд танигдсан “The Office” цувралаар олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Жон Красински, “Promised Land”, “Manchester by the Sea” зэрэг киноны эх зохиолыг бичиж, продюсероор нь ажилласан тэрээр төлөвлөлт, эх зохиол, найруулагч, гол дүр гээд 1 хүн 4 үүргийг гүйцэтгэсэн “Аниргүй Орчин” киногоор гайхалтай чадвартай гэдгээ харуулж дэлхий дахины анхаарлыг татсан.   

Энэ жилийн “American Film Institute”-ийн шагналд нэр дэвшсэн бөгөөд “Saturn Award”, “Critics Choice Movie Awards”, “Денверийн кино шүүмжлэгчийн нийгэмлэг”, “Лас Вегасын кино шүүмжлэгчдийн холбоо” зэрэг шилдэг кино наадмаас эх зохиол, шилдэг аймшгийн кино номинацын шагналыг хүртсэн.

Жон Красински “Аниргүй Орчин 2” киног ч бас төлөвлөж, эх зохиолыг нь бичиж, найруулагчаар ажиллан, нягт уялдаа холбоотой кино зохиол, сэтгэл түгшээх дуу авиаг ашиглан анхаарлыг маш ихээр татсан гайхалтай жүжиглэх чадвараа харуулжээ. 

Юу болох нь үл мэдэгдэх мангасын дайралтаас амьдрал ахуй нь сүйрсэн дэлхий ертөнц, чимээ гаргавал үхэх туйлын аймшигтай нөхцөл байдал дунд амьд үлдэхийн тулд гэрээсээ гарсан гэр бүл аймшигт аюултай нүүр тулан тэмцдэг тухай өгүүлэх “Аниргүй Орчин 2” кино 6-р сард кино театруудад нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Paramount pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...