Reporter
...
...
“Space Jam: A New Legacy”, Уорнерын баатрууд нэг дор
2021-07-05 15:14:05

“Space Jam: A New Legacy” нь сагсан бөмбөгийн хаан Жеймс, Багз Банни, Лола Банни зэрэг Луни Тюнзын баатрууд дижитал ертөнцөд одоогийн дүрэм үл үйлчлэх сагсан бөмбөгийн санаанд оромгүй тогтолтыг харуулсан анимэйшн юм. Талбайн хаан Жеймс нь Луни Тюнзын баатруудын мөрөөдлийн баг, шилдэг тамирчдаас бүрдсэн хүчирхэг баг болох Тюнигийн багийг үүсгэн байгуулдаг. Тэгээд AI-G Rhythm(Don Cheadle)-ийн удирддаг “Warner 3000 entertainment”-ийн “Сервервэрс” виртуал орчинд Гүүний багийн эсрэг тоглодог. 

Леброн сагсан бөмбөгийн ур чадвараа кинонд ч гайхалтай харуулдаг төдийгүй хүүхэлдэйн баатруудтай гар нийлж байгаа нь үнэхээр гайхалтай ажээ. Тюнигийн багт дараах тамирчид багтсан байна. Сагсуу гэдгээрээ бусдын хайрыг татдаг онгироо туулай “Багз Банни”, эцэст нь менежерийн ажлыг авсан нугас “Даффи Дак”, багийн жинхэнэ тоглогч “Твити”, үнэндээ мундаг рэппер “Порки Пиг”, бийб бийб гэж дуугардаг гол дамжуулагч “Роад Раннер”, зүгээр гүйгээд байдаг “Вайли Э.Койот”, цорын ганц шалмаг чадвартай Зендая дүрийг нь бүтээсэн “Лола Банни”.


Кинг-Конг, Iron Giant, Жокер, Маск, “It” киноны Пеннивайз, “Mad Max”-ийн War boys, “Матриц”-ийн Морфеус, Смит, Франкенштейний JR., “Харри Портер”-ийн Лорд Волдэморт, “Бэтмен”-ий Пингвинмен зэрэг олон дүрүүд гарах ажээ. Мөн бүх оддын тоглолттой төстэй NBA, WNBA-ийн одууд хэсэгхэн гарах аж. Малкольм Д.Ли найруулагчаар нь, “Хар Пантер” киноны найруулагч Райан Куглер продюсероор нь ажилласан байна. 

“Space Jam: A New Legacy” нь энэ цаг үеийн дэлхий ертөнцийн трэнд болсон 3 хэмжээст метаверс виртуал орчин дээр хийгдсэнээрээ анхаарал татаж байгаа. Төсөөлж буй бүхэн боломжтой метаверс орчинд бүх дүрмийг зөрчин оноо авах, нэмэлт оноо өгөх гэх зэрэг их чөлөөтэйгөөр, бодитоор код бичин тоглоом бүтээж болно гэдгийг харуулсан нь үнэхээр гайхалтай гэлтэй.  

1996 онд тухайн үеийн спортын шилдэг од Майкл Жордан тоглож, дэлхий дахинаас 230 сая долларын орлого олж, өнөөг хүртэл сагсан бөмбөгийн тухай киноны жагсаалтад 1-рт бичигдэж байгаа “Space Jam” киноны дараагийн анги юм. 

25 жилийн дараа эргэн ирж, настай үеийнхэнд өмнөх ангийн дурсамжийг сэдрээж, энэ цагийн шинэ үеийнхэнд шинэлэг байдлыг уран нарийнаар дүрсэлсэн уг кино нь гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөн үзэх онцгой кино болно гэсэн хүлээлт үүсгээд байна. 2021 оны 7-р сард нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...