Reporter
...
...
Марвелын захирал “Хүсэж байгаа бүхнийг минь илэрхийлж чадах найруулагч бол зөвхөн Хлое Чжао”
2021-11-03 16:21:11

“Марвел фаз 4-ийн олон талт шинэ санаанууд бий. Бидний хүсэж байгаа олон талт байдал, далайц, түүхийг бүгдийг шингээн найруулах ганцхан найруулагч бий. Тэр бол Академийн шагналт найруулагч Хлое Чжао юм.” хэмээн Кевин Файги хэлжээ. Марвелын шинэ эрин үеийг нээх “Eternals” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа бөгөөд тус киног найруулсан Хлое Чжаод Марвелын захирал Кевин Файги маш их итгэл хүлээлгээд байгаа билээ. 2021 оны 11-р сарын 5-нд нээлтээ хийх Марвелын “Eternals(найруулагч Хлое Чжао)” кино нь олон жил нууцлагаар амьдарч ирсэн мөнхийн баатрууд “Авенжерс: Эцсийн тулаан”-ы дараа хүн төрөлхтний өнө удаан жилийн дайсан Дэвиантуудтай халз тулалдахын тулд дахин хүчээ нэгтгэж буй тухай өгүүлэх ажээ.

“Nomadland” киногоор 93 дахь удаагийн Академийн шагналаас шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагнал, 78 дахь удаагийн Алтан бээлийнээс шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагнал, 77 дахь удаагийн Веннийн олон улсын кино наадмаас алтан арслан шагнал гэх зэрэг нийт 232 гаруй шагнал хүртэн дэлхий дахиныг гайхшруулсан Хлое Чжао найруулагчаар нь ажилласан нь шуугиан тариад байна. Хлое Чжао найруулагч энэхүү бүтээлийнхээ талаар “Энгийн түүхийг бүтээдэг найруулагч бус, үнэнч шүтэн бишрэгчийнхээ хувьд оролцсон бүтээл юм.” гээд “Асар том хэрнээ нууцлаг байдлыг хамтад нь харуулахыг зорьсон.” гэж хэлжээ. Улмаар “Eternals нь олон талт кино гээд том блокбастер кино, адармаатай гэр бүлийн олон ангит кино” гэж хэлсэн байна. 


Хлое Чжао найруулагч “Eternals” гэдэг Марвелын шинэ баатруудын дүрээр цаашид Марвелын зорьж буй “олон талт байдал”, илүү бодит үнэн түүхийг харуулахад бүх хүчээ дайчилсан. Дэлхийн олон орноос цугласан жүжигчид Хлое Чжао найруулагчийн арга барил, түүний дүрсэлсэн Марвелын ертөнцийг үзэх үзлийн өргөжилтийн талаар “Хлое Чжао найруулагч энэ кинонд чин сэтгэлээ шингээсэн”, “Алсын хараа нь үнэхээр гайхалтай найруулагч. Дэлгэц дээр үнэхээр гайхалтай гарах болно”, “Онцгой үр дүн, ертөнцийг үзэх үзлийн аль аль нь үнэхээр агуу.” гэж магтацгаажээ. 

Продюсер Нейт Мур ч бас “Жинхэнэ цөл, далай, галт уулын бүсэд хийсэн зураг авалт амаргүй байсан боловч, хийж чадсан” гэж хэлсэн нь “Eternals” киногоор өргөн дэлгэцээр дэлхий ертөнц хэрхэн харагдах бол гэсэн хүлээлт үүсгээд байна. Хлое Чжао найруулагч “Дүр болон байгаль орчны харилцан үйлчлэл маш чухал” гээд жүжигчид Марвелын агуу ертөнц, дүрд бүрэн орж чадахаар зураг авалтад анхаарсан гэжээ. Мөн “Тулаан, харагдах байдлаас юуг нь ч орхигдуулахыг хүсээгүй” гэж хэлсэн байна. 


“Eternals” кинонд бүтээл бүрдээ амьдралын дүрээр хувирдаг Холливудын төлөөлөх жүжигчин Анжелина Жоли, HBO-ийн алдартай олон ангит кино “Хаадын тоглоом” цувралын Ричард Мэдден, Кумэйл Нанжиани, Сальма Хайек, Жемма Чан зэрэг өмнөө барьдаг жүжигчид хамтдаа тоглосон нь шуугиан тариад байна. Мөн “Train to Busan”, “The Outlaws” цуврал зэрэг киногоор олны хайр хүндэтгэлийг хүртсэн Солонгос жүжигчин Дон Ли Гильгамешийн дүрийг бүтээж байгаа нь илүү их хүлээлтийг үүсгээд байна. Марвел студийн шинэ бүтээл хийгээд Марвел фаз 4-ийн үндсэн эхлэлийг зарлах “Eternals”-ыг 2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс кино театруудад үзэх боломжтой. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...
user
A Minecraft Movie, эхний трэйлер цацагдав... гол д...
Алдартай видео тоглоом “Minecraft”-аас сэдэвлэсэн уран сайхны киноны трэйлер цацагджээ. Тус трэйлер...
user
“Хүн-Аалз 4”, ирэх жил зураг авалт эхэлж, “Шан-Чи”...
“Шан-Чи” киноны найруулагч Дэстин Даниэл Креттон Марвелын баатартай кино “Хүн-Аалз 4”-ийг найруулна...