Reporter
...
...
“Хүн-Аалз: Буцах Замгүй” киноны анхны албан ёсны постер цацагдлаа
2021-11-11 14:48:34

Энэ оны хамгийн их хүлээлт үүсгээд байгаа бүтээл болох “Хүн-Аалз: Буцах Замгүй” киноны олон ертөнцийн эхлэлийг харуулсан анхны постер цацагджээ. “Хүн-Аалз: Буцах Замгүй” кино нь Хүн аалз болох “Петер Паркер(Том Холланд)”-ын хувийн мэдээлэл бүгд ил болсноор цаг хугацааг эргүүлэхийн тулд “Доктор Стрэнж(Бенедикт Камбербэтч)”-ээс тусламж авч байхад санаандгүй олон ертөнцийн үүд нээгдэж, эртний дайсан “Доктор Октавиус(Альфред Молина)” гарч ирснээр хамгийн аюулт дайсантайгаа нүүр тулах тухай өгүүлэх Марвелын тулаант блокбастер кино юм.


Олонд нийтэд цацагдсан эхний постерт “Хүн аалз 2(2004)” киноны хорон санаатан Док Окийн өөдөөс харан зогсох хүн аалз үзэгчдийн анхаарлыг татаж байна. Хүн аалз арматураар дүүрсэн барилгын суурин дээр Док Окийн төмөр гаруудаас зугтаж, тулалдахад бэлдэн түгшүүртэй зогсож байгаа нь сэтгэл түгшээнэ. Ийнхүү өмнөх “Хүн аалз” цувралын хорон санаатнууд гарч ирсэн байгаа нь цаг хугацааны тэнцвэр алдагдаж олон ертөнцийн үүд нээгдэж байгааг илтгэх аж. Түүнчлэн Хүн аалзанд нүүрлээд байгаа аюулыг харуулж, тэрээр энэхүү аюулаас хэрхэн гарах бол гэсэн сонирхлыг төрүүлж байна.    


“Хүн-Аалз: Буцах Замгүй” кино нь “Хүн-Аалз: Гэрээсээ Холдсон нь”(2019)-д Мистериогоос болж хэн болох нь илчлэгдсэнээс хойш дэлхийг аварсан баатраас гэмт хэрэгтэн болон хувирсан Хүн аалзны талаарх түүхийг өгүүлэх аж. Түүхэн дэх бүх “Хүн аалз” цувралыг багцлан Хүн аалзны хэн болох нь анх удаа илчлэгдэж байгаа учраас “Хүн-Аалз: Буцах Замгүй”-ын таамаглашгүй байдал хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна. Түүнчлэн тус кино нь MCU фаз 4-ийн гол цөм олон ертөнцийн талаар өгүүлж байгаа нь сонирхлыг татаж байна. Multiverse(олон ертөнц) ертөнцийг үзэх үзлийг харуулж байгаа нь илүү нарийвчлалтай, нэг шат ахиу тулалдаан, аюулыг даван туулж, илүү хөгжин дэвжсэн Хүн аалзны дүр төрхийг харуулах “Хүн-Аалз: Буцах Замгүй” кино нь 12-р сард дэлхийн кино театруудыг байлдан дагуулах ажээ.

“Хүн-Аалз: Буцах Замгүй” кино 2021 оны 12-р сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures




Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...