...
...
Зууны шилдэг аймшгийн цувралын үргэлжлэл... “Scream”
2022-01-11 23:21:16

“Scream” цуврал нь анх 1996 онд үзэгчдийн хүртээл болж байсан, түүнээс хойш 2011 онд 4-р анги гарч дэлхий дахинаас нийт 680 сая долларын орлого олж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн аймшгийн киноны франчайз юм. Нийтлэг байдлыг эвдэж, шинэлэг хэв маягаараа нэг үеийг байлдан дагуулж байсан, 1972 онд гарсан “The Exorcist” киноноос хойш аймшгийн киногоор анх удаа Умард Америкт 100 сая долларын орлого олж, Холливудын аймшгийн киноны төрлийг дахин сэргээсэн цуврал билээ. Аймшгийн киноны шинэ давлагааг үүсгэгч “Scream” кино нь өнгө үзэмж, стиль имиж болон бүх дүрүүд нь сэжигтэн байж болох сонирхолтой түүхийг өөртөө агуулснаараа үзэгчдийн төсөөллөөс давсан бүтээл болж чадсан. Энгийн аймшгийн байдлыг давж, залуу нас, уянгын халил, хачин жигтэй явдал, айдас, хошин шог гэх зэргийг агуулснаар тэргүүлэх аймшгийн киноны шинэ дүрмийг тогтоосон бөгөөд цаг үеэс түрүүлсэн алдартай аймшгийн кино билээ. 


Энэ цаг үед шинэ түүхийг эхлүүлэх “Scream” нь “Ready or Not” киногоор олны хайр хүндлэлийг хүртсэн Мэтт Беттинелли, Тайлер Жиллетт нар найруулжээ. Цувралын гол дүр болох Сидни Прескоттын дүрийг Нив Кэмпбелл, Гейлийн дүрийг Кортни Кокс, Дуайтын дүрийг Дэвид Аркетт нар бүтээсэн байна. Олон нийтэд цацагдсан албан ёсны постер дахь сүнсний багтай хүний төрхийг харахад баяртай байгаа хэдий ч, “Хэнд ч итгэж болохгүй” гэсэн гүн утга агуулгатай үгээр багны цаана хэн байгаа бол, үүнтэй холбоотой ямар нууц байгаа бол гэдэг нь үнэхээр сонирхол төрүүлж байна. Ялангуяа өмнөх ангиас дутахааргүй егөөдөл, овсгоо, дүрийн хувиргалт зэрэг нь үнэхээр хүлээлт үүсгэж байна.  

“Scream” кино 2022 оны 1-р сарын 14-ний өдөр нээлтээ хийнэ. 

 

Зургийн эх сурвалж: Paramount pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
user
15 жилийн дараа эргэн ирсэн... Харрисон Форд “Инди...
“Индиана Жонс: Хувь Тавилангийн Хүрд” нь домогт аялагч, археологич Индиана Жонс хувь тавилангийн ду...
user
Бурхдын хилэн... “Шазам!”
2023 оны 03-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх DC-ийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх “Шазам: Бурхдын хи...
user
Видео тоглоомоо орхиод кино театр явцгаах уу? ......
Дотоод, гадаадын олон шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан “Super Mario”, “Dungeons & Dragons”, “...
user
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж...
Дэлхий дахинаас 1,637,100,000 сая долларын орлого олсон “Галактикийн хамгаалагчид” цуврал 6 жилийн...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” → “Галактик...
Энэ жил Марвелын 5-р үеийн эхлэлийг тавьж байгаа “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” (цаашид “Хү...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоо үзэ...
Марвелын ертөнц шинээр нэг шат ахилаа. “Black Panther: Wakanda Forever”-оор 4-р үе дуусаж, дараагий...
user
Дисней, “Toy Story 5”, “Frozen 3”, “Zootopia 2” а...
2023 оны 02-р сарын 08-нд Диснейн захирал Боб Айгер дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг булаа...
user
“Ор Сураггүй” киноны бүх сэжүүр интернэтэд...
“Ор Сураггүй” кино нь “Searching”(2018) цувралын шинэ түүх бөгөөд оюутан охин сүүлийн үеийн дэвшилт...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”, сэтгэл дог...
Марвелын фаз 5 эхэлж байгааг зарлаж, эргэн ирсэн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино удахгү...
user
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?
Марвелын 5-р үе “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Тус бүтээл нь 2023 оны...
user
“Аватар: Усны Ертөнц” кино нь хамгийн их орлого ол...
Бокс оффисыг илт давуу тэргүүлэн 1-р байраа хадгалж, энэ өвөл кино театруудыг эзэгнэн дэлхий дахины...
user
“Аватар цувралын 3-р ангид гал болон галт уулын үн...
Жэймс Камерон найруулагч “Аватар 3” киноны талаар мэдээлэл өгчээ. 2023 оны 01 сарын 01-ний өдөр Аме...
user
Өмнөх ангиас илүү дэлгэцийн бүтээлийн гоо зүй… 3 ц...
Маргад эрдэнийн өнгөтэй тэнгис нүдний өмнө цэлийнэ. Цэнхэр арьстай хөвгүүн халимтай төстэй Тулкун х...
user
“DreamWorks” студийн “Гуталт Муур 2”, 2022 оны 12-...
“Гуталт Муур 2” кинонд есөн аминаас ганцхан амь нь үлдсэн баатар Гуталт муур алдсан амиа эргүүлэн а...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU