Reporter
...
...
Жүжигчин Роберт Паттинсоны бүтээсэн The Batman... “The Dark Knight”-аас илүү байх болов уу?
2022-02-08 08:05:18

Комик номын эх зохиолоор бүтээгдсэн супер баатартай киноноос үргэлжлэх хугацаагаар гуравдугаарт орох бүтээл нээлтээ хийнэ. Кристофер Нолан найруулагчийн “The Dark Knight” цувралаас илүү байна гэж үнэлэгдэн хүлээлт үүсгээд байгаа Мэтт Ривз найруулж, Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээсэн “The Batman” кино 2 цаг 56 минут (176 минут) үргэлжлэх ажээ.

Америкийн “Variety” сайтад “The Batman” киноны үргэлжлэх хугацаа ending credit-ийг оруулахгүйгээр 2 цаг 47 минут гэж нийтэлсэн байна. Марвелын “Авенжерс: Эцсийн тулаан” киноны үргэлжлэх хугацаа 3 цаг 1 минут (181 минут) байсан бөгөөд DC комикийн эх зохиолоор хийсэн киноноос “Snyder’s cut” гэж нэрлэгддэг Зак Снайдер найруулагчийн дахин редакторласан “Zack Snyder’s Justice League” киноны үргэлжлэх хугацаа 4 цаг 2 минут (242 минут) байсан.

“The Batman” кинонд сайн, муугийн зөрлөг дээр зогссон үл энэрэгч Бэтмэн, түүнийг хөдөлгөх оньсого мэт хорон санаатан Риддлертэй ширүүн тулалдана. “War for the Planet of the Apes” киноны найруулагч Мэтт Ривз найруулснаар Бэтмэний шинэ түүхийг өгүүлэх аж. Роберт Паттинсон нь Брюс Уэйний дүрийг бүтээх ба Брюс Уэйн нь Бэтмэний үйл хэргээ эхлүүлж буй эхэн үеийг харуулна. Хорон санаатан Риддлерийн дүрийг Пол Дано, Пингвиний дүрийг Колин Фаррелл нар бүтээжээ. Мөн өөр нэгэн хорон санаатан Фальконий дүрийг Жон Туртурро бүтээсэн байна.

“Catwoman”-ий дүрийг Зои Кравиц, Жеймс Гордон даргын дүрийг Жеффри Райт, Альфредийн дүрийг Энди Серкис нар бүтээжээ. Одоогоор олон нийтэд цацагдаад байгаа “The Batman” киноны трэйлерт Бэтмэний эхэн үеийн догшин тулалдаантай хамт хүйтэн уур амьсгалыг тэр чигт нь шингээсэн ба Кристофер Нолан найруулагчийн шилдэг бүтээл гэж тооцогддог “The Dark Knight” киноноос илүү байх хэмээн “The Batman” кино анхаарал татаж байна. 

2022 оны 3-р сарын 3-нд нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...