Reporter
...
...
Марвелын хүчирхэг эсрэг дүрийн баатар “Морбиус”-ын гайхалтай чадварууд...
2022-03-22 02:54:41

“Морбиус” кино нь цусны тун ховор өвчтэй биохимич Морбиус(Жаред Лето) цус сорогч сарьсан багваахайг ашиглан эмчлэх эм шинээр гаргах явцад дэлхийг аварч ч болох, эсвэл устгаж ч болох гайхалтай хүч чадалтай болж өрнөх үйл явдлыг дүрсэлсэн тулаант блокбастер кино юм. Гол дүр Морбиус нь өнөөг хүртэл харж байгаагүй өвөрмөц хүч чадалтай эсрэг дүрийн баатар байх бөгөөд кинонд дурлагсдын сонирхлыг маш ихээр төрүүлж байна. Эмчлэх эм шинээр гаргах явцад өөрөө ч хянаж чадахгүй ер бусын хүч чадал, хурдтай болдог.

Сарьсан багваахайн нисэх чадвар, дуу чимээгээр байршил тодорхойлох чадвартай болдог ажээ. Ийм чадвартай Морбиус нь өмнөх баатруудад байгаагүй шинэ чадвар, тэрхүү чадвараар тулалдах тулаан нь үнэхээр их хүлээлт үүсгэж байна. Кино багийнхны хэлснээр, Морбиус нь сагсан багваахайнууд бие биерүүгээ хэрхэн довтолдгийг ажиглан гаргасан тулааны хэв маягийг харуулах ажээ.


Мөн тулааны найруулагч Гари Поуэлл “Морбиус нь амьтан шиг хэсэг хэсгээр тастаж чадах сарвуутай учир гайхалтай нударган зодооныг харуулахаас илүүтэй түлхүү сарвууг ашиглана” гэж хэлсэнчлэн, Морбиус нь төсөөлшгүй хүч чадал, эрч хүчийг хайр найргүй гаргаж, юунд ч торохгүйгээр төрөл бүрийн тулааныг харуулах ажээ.

Жаред Лето нь тулааны урлаг, нударган зодоон зэрэг төрөл бүрийн спортоор хичээллэж, илүү өргөн цар хүрээтэй тулалдааныг харуулах Морбиус байхаар тууштай бэлдэж иржээ. Онцгойлон нүдээр харж гүйцэхгүй хурд, дуу чимээ ашиглах чадварыг илэрхийлэхийн тулд удаан цагаар торон дээр тулалдах гэх зэрэг биеэ хайрлалгүйгээр хормын төдийд харцыг эзэмдэх тулалдааныг бүтээжээ.


Түүнээс гадна усан онгоц, эмнэлэг, метро, хот гэх зэрэг олон газарт өрнөх тулалдаан нь гарын хөлс асгаруулахаар түгшүүртэй байна гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Морбиусын онцгой чадварыг олон нийтэд дэлгэж, ширүүн тулалдаан, үзэгдлийг харуулах “Морбиус” кино 2022 оны 04 сарын 01-ний өдөр нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: Sony pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...