Reporter
...
...
“Doctor Strange in the Multiverse of Madness”-т “Икс-Хүмүүс”, “Дэдпүл” гарна гэж үү?
2022-03-24 08:01:27

2022 оны 05-р сарын 06-нд нээлтээ хийх “Doctor Strange in the Multiverse of Madness” кинонд танил дүрүүд гарч ирэх бололтой. “Дэдпүл”, “Икс-Хүмүүс” гэх зэрэг Марвел комиксийн эх зохиолоор бүтээгдсэн Марвелын олон кино гарсан боловч, эдгээр бүгд Марвел студиэс бүтээдэг супер баатрын франчайз үзэл баримтлал ‘Marvel cinematic Universe(MCU)’-д багтдаггүй. Жишээлбэл, MCU-ийн “Авенжерс: Ультроны Эрин Үе”-ийн Quicksilver болон 20th Century Fox-ийн “Икс-Хүмүүс: Ирээдүйд Өнгөрсөн Өдрүүд”-ийн Quicksilver өөр дүрүүд болсон байна. 


Гэвч Марвел студи “Хүн-Аалз: Буцах замгүй”-д Сони Пикчерс-ийн Хүн-Аалзнуудыг гаргаж, олон ертөнцийн үүд хаалгыг нээсэн шиг удахгүй нээлтээ хийх “Doctor Strange in the Multiverse of Madness”-т ямар дүрүүд гарч ирэх нь сонирхол татаж байна. Цуу яриа байсан хэдий ч батлагдсан дүрүүд нь 20th Century Fox Марвел Икс-Хүмүүсийн Профессор-Икс, Чарльз Ксавьер багш юм. Профессор-Иксийн дүрийг бүтээсэн Патрик Стюартыг сүүлд олон нийтэд цацагдсан трэйлерт араас нь харуулсан дүр зураг, богинохон үг хэлүүлж гаргасан боловч шүтэн бишрэгчид нь түүнийг дуу хоолойгоор нь таньсан. Түүний дараагаар сурвалжлагч Жэк Хамилтонтой ярилцсан ярилцлагын үеэр тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 


Профессор-Икс нь алсаас удирдах, оюуны ухаан эзэмдэх чадвартай Мутант юм. Мутантыг цуглуулсан Икс-Хүмүүсийг үндэслэгч бөгөөд Марвел комикс дахь удирдагчийн түвшний “Илюминати” бүлгэмд бас харьяалагдаж байгаа. Энэ бүлгэмд Профессор-Иксээс гадна Төмөр хүн, Доктор Стрэйнж зэрэг дүрүүд ч бас багтаж байгаа. Энэхүү цуу яриатай зэрэгцэн Икс-Хүмүүсийн дүрд Ванда Максимофф (Scarlet Witch)-ийн ихэр болох “Quicksilver”, аав “Магнето” гэх зэрэг дүрүүд яригдаж байгаа. Healing factor-той эсрэг дүрийн баатар Дэдпүл(Уэйд Уилсон) бас гарна гэсэн цуу яриа дэгджээ.

Дэдпүлийн эх зохиолыг бичсэн Роб Райфелд нэгэн  ютүб сувгийн нэвтрүүлэгт орж, “Энэ удаагийн Доктор Стрэйнжид “Fox-Marvel”-ынх адилхан гарч ирж магад” гэсэн эргэлзээтэй үгийг хэлжээ. Мөн 2022 оны 02-р сард цацагдсан постерт олон хэсэг болсон хэлтэрхий дунд Дэдпүл бүрзгэр харагдсан нь илүү их итгэл үнэмшлийг төрүүлж байна. 2015 оны бүтээл хүртэл хатуу шүүмжлүүлж, цаашид бүтээгдээгүй “Фантастик 4” киноны гишүүн Мистер Фантастик(Рид Ричардс) ч бас яригдаж байгаа. Мистер Фантастик нь төрөлхийн уян хатан биетэй, өндөр оюун ухаантай дүр юм.

Мөн дээр дурдсан Илюминати бүлгэмийн гишүүн. Өмнөх Фантастик 4 цувралд тоглосон жүжигчин тоглохгүй, Жон Красински тоглоно гэсэн цуу яриа мөн дэгдээд байгаа билээ.


“Төмөр хүн” (Тони Старк) гарч ирнэ гэсэн цуу ч бас дэгдээд байгаа. “Авенжерс: Эцсийн тулаан”-д Роберт Дауни Жуниор бүтээсэн Төмөр хүн устаж дууссан учир жүжигчин Том Круз өөр байдлаар Төмөр хүнээр гарч ирэх гэнэ. Том Круз “Төмөр хүн 1”-ийн эхэн үеийн Төмөр хүнээр хүндлэл хүртэж байсан. Трэйлерт Доктор Стрэйнжийг Илюминатид баривчилж буй Ультрон Роботын гарт төрсөн гэж өгүүлдэг.

Төмөр хүн ч бас Илюминатийн бүлгэмийнх аж. Үүнээс гадна “Agents of S.H.I.E.L.D”-д гарч байсан Ghost Rider, MCU анимэйшн “What if..?” дэх Ахмад Картер гэх зэрэг дүрүүд яригдаж байгаа ажээ.

“Doctor Strange in the Multiverse of Madness” кино 2022 оны 05-р сарын 06-ны өдөр нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...