Reporter
...
...
“Doctor Strange in the Multiverse of Madness ” Бенедикт Камбербэтч “MCU фазийн хамгийн уран төсөөлөлтэй кино”
2022-04-20 15:11:57

2022 оны 05 сарын 06-ны өдөр нээлтээ хийх “Doctor Strange in the Multiverse of Madness”-ийн Сэм Рэйми найруулагч, гол дүрийн жүжигчдийн ярилцлагыг харуулсан “Олон ертөнцийн үүд нээгдлээ” нэртэй бичлэг олон нийтэд цацагдсан ба MCU-ийн түүхэн дэх хамгийн хүчтэй түүхийг өгүүлэх ажээ. Олон ертөнцийг нээн эхлүүлэгч хийгээд энэхүү олон ертөнцөөс дэлхийг аврах ёстой Доктор Стрэйнжийн дүрийг бүтээсэн Бенедикт Камбербэтч “Үнэхээр найдаж байгаа. MCU фазын хамгийн уран төсөөлөлтэй кино” гэж хэлснээр хүлээлт үүсээд байна. Онцгойлон “Стрэйнжид хамгийн аюултай нөхцөл байдал үүсдэг.

Бусад ертөнцийн өөртэйгөө тулалдах болдог учир” гэж тайлбарлан, нээгдсэн олон ертөнцөөр дэлхийд үймээн самуун үүсгэх хүмүүсийн талаар оньсого мэт үгийг хэлж сонирхлыг нь төрүүлдэг. Элизабет Олсен “Олон ертөнцийг нээх нь агуу Пандорагийн савыг нээхтэй адил.” гээд ямар нэгэн аюултай, аймшигтай зүйлтэй нүүр тулах нь үл мэдэгдэх олон ертөнцийн аюултай байдлыг сануулдаг. Бенедикт Вонг мөн адил “Олон ертөнц нь үл мэдэгдэх цар хүрээтэй. Үзэгчдийг гайхшруулах болно” гэж хэлэн, хязгааргүй үргэлжлэх шинэ ертөнц, шинэ дүрүүд гарч ирэх нь хүлээлтийг улам ихээр үүсгэж байна.


Мөн MCU-ийн анхны “ер бусын аймшигт блокбастер” жанрыг харуулах аймшгийн киноны эцэг Сэм Рэйми найруулагч сэтгэгдлээ хэлжээ. Тэрээр “Шүтэн бишрэгчид кино үзээд “хөөх, үнэхээр гайхалтай” гэж дуу алдаасай хэмээн хүсэж байна. Шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг төсөөлж байснаас илүүтэйгээр хангахыг хүссэн” гээд түүхэнд байгаагүй үзэл баримтлал, үнэхээрийн аймшигтай, шилдэг багийнхны бүтээсэн энэхүү кинонд итгэлтэй байгаагаа харуулжээ. Улмаар киноны талаар өгүүлэх бичлэгт зомби болсон Доктор Стрэйнжийн дүр төрх, бусдаар өөр өөр зургийг нь авсан гэж бахархаж байгаа кадрыг хамтад нь харуулсан нь онцгой ажээ.

“Doctor Strange in the Multiverse of Madness” кино бүх төсөөллийг давсан солиорлын олон ертөнцөд MCU-ийн түүхэн дэх хамгийн анхны хязгааргүй үргэлжлэх хэмжээсний хагарал, ээдрээтэй цаг хугацааны орон зайг харуулсан ер бусын аймшигт блокбастер кино юм.

Энэхүү бүтээлд “Хүн-Аалз” гуравласан бүтээлийг найруулсан, өвөрмөц найруулах чадвартай, гайхалтай дүрслэлийг харуулдаг Сэм Рэйми найруулагч, Disney+ Марвелын оригинал цувралаас түүхэн дэх хамгийн их үзэлттэй “Loki”-ийн зохиолыг бичсэн Майкл Уолдрон нар шинээр хамтарснаар төгс бүтээл болжээ. Хэмжээсний хагарал, хязгааргүй үймээн дунд “солиорлын олон ертөнц” сэрж өрнөх тааварлашгүй түүх, шинэ дүр, мөн Марвелын туйлын төсөөлөх чадвараар бүтсэн түүхэнд байгаагүй гайхалтай дүрслэлийг харуулах ба дэлхий дахинаа хүлээлтийг үүсгээд байна. 

MCU-ийн үзэл баримтлалын хязгааргүй байдлыг тэлж, олон ертөнцийн дайныг харуулах “Doctor Strange in the Multiverse of Madness” кино 2022 оны 05 сарын 06-ны өдөр нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...