Reporter
...
...
Ээдрээт цаг хугацаа, орон зайн хэмжээс... үнэхээр жихүүцэл төрүүлэм аймшиг бий болно
2022-05-16 08:13:45

“Doctor Strange in the Multiverse of Madness” нь олон ертөнц дунд, MCU-ийн түүхэн дэх анхны хязгааргүй үргэлжлэх хэмжээсний хагарал, ээдрээтэй цаг хугацааг дүрсэлсэн ер бусын аймшигт блокбастер кино юм. Ноднин жилийн сүүлээр олны хүртээл болсон “Хүн-Аалз: Буцах замгүй” (Жон Уоттс) кинонд гарсан үйл явдлаас хойших түүхийг өгүүлэх ажээ.MCU-ийн 4-р фазийн гол хэрэглэгдэхүүн болох олон ертөнцийг таниулж буй бүтээл юм. “Хүн-Аалз: Буцах замгүй”-д олон ертөнцийн талаар зурвасхан үзүүлсэн бол “Doctor Strange in the Multiverse of Madness”-д илүү гүнзгий харуулах аж.

MCU-д шинээр нэгдсэн дүр Америк Чавез (Сочил Гомес) нь олон ертөнцөөр аялах (нэвтрэх, зочлох )чадвартай нэгэн. Тэрхүү чадварын улмаас хэн нэгнээс зугтаж байсан тэрээр бидний мэдэх Доктор Стрэйнжтэй уулздаг. Доктор Сртэйнж нь нуугдаж амьдарч байсан Ванда Максимоффоос тусламж хүсэх боловч Ванда Максимофф нь аль хэдийн Даркхолдын эрхшээлд автсан байдаг. Тэрээр бас Америк Чавез шиг чадвартай болохыг хүсдэг.


Өөр олон ертөнц дунд, хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байсан Ванда Максимоффын байр суурийг булааж авахыг шунадаг. Ийнхүү Ванда Максимофф, Доктор Стрэйнж нарын хоорондох тэмцэл эхэлдэг. Disney+ “ВандаВишн”-д харуулсан шиг, Ванда Максимофф нь харамсалтай түүхтэй нэгэн. Гэвч “Doctor Strange in the Multiverse of Madness”-т хорон санаатан болсон Ванда Максимофф нь киноны турш айдсыг төрүүлдэг.

Доктор Стрэйнж нь Америк Чавезтай олон ертөнцөөр аялах бөгөөд тус аяллын тусламжтайгаар олон ертөнцийн олон өнгө төрх мөн бидний мэдэхгүй Доктор Стрэйнжтэй танилцах нь тун догдлом. Өхөөрдөм, авьяаслаг Сочил Гомесийн жүжиглэлт бас харц булаах болно. Тэрээр яагаад Америк Чавезын дүрийг бүтээснийг хормын төдий ойлгох болно.


Бенедикт Камбербэтчийн жүжиглэлтийн талаар ярих нь илүүц биз. Гэвч эдгээр жүжигчдээс илүү сэтгэл хөдөлгөсөн жүжиглэлтийг Элизабет Олсен харуулах ажээ. Сэм Рэйми найруулагчийн мэдрэмж бас тод харагдах болно. “The Evil Dead” цуврал, “Darkman”, “Drag Me to Hell” зэрэг киног найруулсан, аймшгийн киноны мастер тэрээр зөвхөн “Doctor Strange in the Multiverse of Madness”-т л гарах аймшигтай уур амьсгалыг бүрэн дүрсэлжээ.

“Doctor Strange in the Multiverse of Madness” яг одоо кино театруудад гарч байна. Кино 128 минут үргэлжилнэ. Кино дууссаны дараа гарах 2 танилцуулах видеог ч бас заавал үзээрэй.

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...