Зомбиланд: Давхар Тогшилт нь дэлхийн өнцөг булан бүрд суугаа үзэгчдийн талархлыг хүлээсэн, аймшигт зомбитой инээдмийн Зомбиланд киноны 2-р анги. Эхний анги нь 2009 онд солир мэт гэнэтхэн гарч ирж, кино бүтээхэд орсон зардлаасаа 4 дахин их орлого олж, Rotten Tomatoes 90% үнэлгээ авч, томоохон кино наадмуудад 28 ангилалд нэр дэвшин 10 шагнал авснаар үзэгч шүүмжлэгч нарын анхаарлыг татсан кино билээ. Дараагийн анги нь хэзээ гарах вэ гэсэн асуулт тасралтгүй ирж байсны хариуд 10 жилийн ой буюу 2019 оны 11-р сард 2-р анги ийнхүү гаргахаар болсон нь ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Кино нээлтийг ингэтлээ их хүлээж байгаа бас нэг том шалтгаан нь эхний ангийн гишүүд дахин нэгдэж байгаатай холбоотой. Веномын найруулагч Рубен Флэйшер, Дэдпүл цувралын зохиолчид болох Ретт Риз, Пол Верник нар дахин гар бие нийлж өөрсдийн онцлог бүхий тулаан, хошин шогийн мэдрэмжээ гарган үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх гэж байна. Гол дүрийн жүжигчид эргэн ирсэн нь ч гайхалтай сайхан мэдээ. Дэлхийн сая сая үзэгчдэд танил болсон Эмма Стоун, Жесси Айзенберг нараас авахуулаад Вуди Харрельсон, Эбигейл Бреслин гээд эхний ангийн жүжигчид тоглох юм.
Ийнхүү 2009 онд шинэ жүжигчид байсан тэд хэн гэдгээ таниулсны дараа дахин цуг тоглох болсон нь энэ кинондоо, зохиолдоо хэр үнэнчийг харуулж байгаагаас гадна, үзэгчдийн таашаалд тун их нийцэж байгаа аж. Тэгээд ч од жүжигчдийг нэг кинонд хэрхэн баг болж ажиллахыг үзнэ гэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
11-р сард нээлтээ хийх нь тодорхой болсон энэ киноны эхний трэйлерт зомбигийн вирус тарж дэлхий мөхсөнөөс хойш 10 жил өнгөрсөн боловч, ажрахгүй амьд үлдсэн хачирхалтай хүмүүс Таллахаси(Вуди Харрельсон), Колумб(Жесси Айзенберг), Вичита(Эмма Стоун), Литл Рок(Эбигейл Бреслин) нар зомбинуудыг хайр найргүй бут ниргэж байгаагаар эхэлдэг.
Зомбиланд: Давхар Тогшилт -ын гарчиг болсон, Колумбын амьд үлдэх жагсаалтын 2 дахь мөрдлөг “Нэгмөсөн намнах” тактикаар зомби нарыг яйртал галлаж, амандаа орсныг урсгаж байгаа нь цаанаа л нэг онцгой.
Мөн Таллахасигийн “Сийчээд хая” гэсэн үгийг сонсов уу үгүй юү зомбигийн тархин дундуур галлаж байгаа Вичита трактер, дөрвөн дугуйтаар зомбинуудыг түрээд явчхаж байгаа нь шинэ үеийн зомбитой хэрхэн нэгийгээ үзэхийг харуулж, дургүй байхын аргагүй 4 талт Мэдисон(Зои Дойч), машинаар элдэвлэж өгөх Невада(Розарио Даусон) нар гарч байгаа нь эхний ангиас сонирхолтой түүх, их зүйл харуулахыг илэрхийлж байна гэсэн таамгийг эрхгүй төрүүлж байна.