Reporter
...
...
Крис Прэтт “Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол”, “Thor: Love and Thunder” кинонуудаар энэ зун кино театруудыг эзэгнэнэ
2022-05-29 09:30:57

Кино түүхийг өөрчилсөн “Юрийн Галав” цувралын сүүлчийн анги, дэлхийн блокбастер кино “Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол”-д Овэн Грэйдийн дүрийг жүжигчин Крис Прэтт бүтээсэн. Түүний өөр дур булаам байдлыг харах “Thor: Love and Thunder” кино мөн удахгүй нээлтээ хийж байгаа нь шуугиан тариад байна. “Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол” кино нь дэлхийгээр нэг тархсан үлэг гүрвэлүүдээс болж хүн төрөлхтөн урьд хожид үзээгүй аюултайгаа нүүр тулдаг. Дэлхийд ноёрхлоо тогтоох хүн, үлэг гүрвэлийн сүүлийн тулааныг харуулах блокбастер юм. 


Овэн Грэйди өмнөх “Юрийн Галавын Ертөнц” кинонд цэцэрлэгт хүрээлэнгийн үлэг гүрвэл сургагчийн дүрийг бүтээж, алиа хошин, дур булаам байдлыг харуулж, тэрээр тус дүрээрээ олны хайр хүндлэлийг хүртээд байгаа. Тус кинонд Исла Нублар арлын галт уул дэлбэрсний дараа дэлхийгээр тархсан үлэг гүрвэлүүдтэй амьд үлдэх тулаан өрнүүлж байсан тэрээр аюулд орсон анд нөхөр Бльюгийнхээ төлөө аюултай нүүр тулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн нь сонирхлыг татах ба өмнөх цувралаас харж байгаагүй тулааныг ч бас харуулах нь ихээхэн хүлээлт үүсгээд байна. Мөн олон нийтэд цацагдсан бичлэгт “Энэ ангийг бүтээхийн төлөө өнөөг хүртэл ажилласаар ирсэн” гэж хэлсэн нь энэхүү бүтээл дахин кино түүхийн шинэ хуудсыг бичих болов уу гэлтэй.  


2022 оны 07 сард нээлтээ хийх “Thor: Love and Thunder” киноноос мөн түүнийг харах юм. Тус кино нь Марвелын баатар Торын 4 дэх бүтээл юм. Энэ удаагийн бүтээлд онцгойлон өндөр нарийвчлалтай, гайхалтай тулааныг харуулснаар үзэгчдийн тус киног үзэх хүслийг улам бадруулж байна. Олон нийтэд цацагдсан трэйлерээс Крис Прэттийн бүтээсэн “Star-Lord”-ийг харах боломжтой ба Тортой хэрхэн гар нийлэх вэ гэдэг нь сонирхол татаж байна. 

“Thor: Love and Thunder” кино 2022 оны 07 сарын 06-ны өдөр нээлтээ хийнэ. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд Ахмад Америк нэгдэнэ
Авенжерс цувралын шинэ анги Avengers: Doomsday кинонд Ахмад Америк(Крис Эванс) эргэн ирнэ.Avengers:...
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...