Reporter
...
...
Марвелын 4-р фаз “Black Panther: Wakanda Forever”-ээр дуусч, 5, 6-р фазийн дарааллыг олон нийтэд дэлгэжээ
2022-08-09 02:17:20

Марвел студи 4-6 фазийг албан ёсоор “The Multiverse SAGA” гэж нэрлэж, цаашид хэрхэн үргэлжлэхийг олон нийтэд дэлгэжээ. Марвел студи 2022 оны 7-р сарын 23-ны өдөр Америкийн Сан-Диегод нээгдсэн “San Diego Comic-Con International 2022”-ын үеэр кино театр болон Дисней пласаар нээлтээ хийхээр төлөвлөж байгаагаа MCU танилцуулсан байна. Марвелын захирал Кевин Файгигийн хэлснээр 2022 оны 08 сарын 18-ны өдөр Дисней пласаар “She-Hulk: Attorney at Law” нээлтээ хийж, “Black Panther: Wakanda Forever” 2022 оны 11-р сарын 11-ний өдөр нээлтээ хийснээр MCU-ийн 4-р фаз нь дуусаж, 4-6 фазийн “The Multiverse SAGA”-ийн аялал “Avengers: Secret Wars”-оор дуусна. “Ant-Man and the Wasp: Quantumania” Умард Америкт 2023 оны 02-р сарын 17-ны өдөр нээлтээ хийснээр 5-р фаз эхэлнэ. 


Ник Фьюри, Мария Хилл нар гол дүрд нь тоглосон Дисней пласын шинэ цуврал “Secret Invasion” (2023 оны хавар) нь ирэх жилийн эхний хагаст гарна. “Ахмад Марвел”-ын Скралл овог шиг харь гарагийн тухай өгүүлэх ажээ. Улмаар Гаморагийн түүх, пуужин бүтсэн нууц зэрэг Галактикийн хамгаалагч багийн гишүүдийн тухай “Галактикийн хамгаалагчид Vol.3” (2023 оны 05-р сарын 05-ны өдөр) нээлтээ хийнэ.


Зун нь сонсголын бэрхшээлтэй баатар “Echo”, “Loki 2”, мөн цус сорогчийн ангуучийн тухай өгүүлэх “Blade” кино нээлтээ хийнэ. Жүжигчин Пак Со Жүний тоглох Ахмад Марвелын 2 дахь цуврал “The Marvels” (2023 оны 07-р сарын 28-ны өдөр) мөн нээлтээ хийх ажээ. “Black Panther: Wakanda Forever” киноны трэйлерт гарсан Рири Уильямс нь соло кино “Ironheart” (2023 оны намар)-аар үзэгчидтэй уулзана. Вандагаас Даркхолдыг булаан авсан шулам Агатагийн тухай “Agatha: Coven of Chaos” (2023 оны өвөл)-д өгүүлэх ажээ. 


“Хүн Аалз: Буцах замгүй” кинонд богино боловч хүчтэй сэтгэгдлийг үлдээсэн харааны бэрхшээлтэй өмгөөлөгч Мэтт Мёрдок нь “Daredevil: Born Again” (2024 оны хавар)-аар MCU-д албан ёсоор нэгдэнэ. Шинэ Ахмад Америк болох Сэм Уилсон, өвлийн цэргийн тухай өгүүлэх “Captain America: New World Order” 2024 оны 05-р сарын 03-ны өдөр нээлтээ хийнэ. Харин хорон санаатнуудын Авенжерс болох “Thunderbolts” (2024 оны 07-р сарын 26-ны өдөр)-оор 5-р фаз дуусна.  


2024 оны 11-р сарын 28-ны өдөр “Fantastic 4”-өөр эхлэх 6-р фазийн төлөвлөгөөг олон нийтэд дэлгэсэн. Авенжерс 5, 6-ийн нэрийг “Avengers: The Kang Dynasty” (2025 оны 05-р сарын 02-ны өдөр), “Avengers: Secret wars” (2025 оны 11-р сарын 07-ны өдөр) тус тус нэрлэхээр болжээ.

Зургийн эх сурвалж: Disney

 


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...