...
...
“Black Panther: Wakande Forever” киногоо заавал үзэх 3 шалтгаан
2022-11-09 16:04:28

“Wakanda Forever!” гэж дахин хашхирахаас өмнө эхлээд дараах зүйлсийг урьдчилан мэдэцгээе.

Цорын ганц Т’Чалла, Чадвик Боузманыг дурсацгаая

Нэгдүгээр ангийн гол баатар Т’Чаллагийн дүрийг бүтээсэн жүжигчин Чадвик Боузман бүдүүн гэдэсний хорт хавдраар 2020 оны 8-р сард хорвоогийн мөнх бусыг үзүүлж, дэлхий дахины кинонд дурлагчид болон түүний шүтэн бишрэгчдийг уй гашууд автуулсан юм. Улмаар 2-р анги нээлтээ хийхээс өмнө, дараагийн Хар Ирвэс хэн байх бол оо гэдэг нь үзэгчдийн сонирхлыг маш ихээр татаж, тухайлбал, Вакандагийн хаан хэн байх бол гэдэг нь сонирхол татаж байсан. Чадвик Боузман байхгүйд үзэгчид санаа зовж, мөн таамаг дэвшүүлж байхад продюсер Кевин Файги байр сууриа тодорхой илэрхийлсэн. Чадвик Боузманы Т’Чаллаг компьютер график ашиглахгүй, мөн өөр хэн нэгнээр солихгүйгээр, тэрхүү дүрээр нь мөнхлөх ажээ. Албан ёсны трэйлерээс харсанчлан, “Black Panther: Wakanda Forever” нь Боузман болон Т’Чаллаг дурсан хүндэтгэн үдэх түүний ард иргэд гардаг байна. Зургаан жилийн дараа “Black Panther: Wakanda Forever” киноны дуугаар урлагтаа эргэн ирж буй Рианнагийн “Lift Me UP” дуу нь Боузманд зориулсан дуу юм.

“Ваканда” болон шинээр гарч ирэх “Талокан” улсын хоорондох тулаан

Марвелын ертөнцийн шүтэн бишрэгчид төдийгүй, дэлхий дахины үзэгчид Вакандагийн хаант улс байдаг учир “Black Panther”-т дуртай байдаг. Нуугдмал байсан Африк тивийн Ваканда улс хүч чадал, техникийн чадвар, өөрийн гэсэн соёлыг дэлхий дахинаа дэлгэх үеийн сэтгэл хөдлөл нь энэхүү киноны гол сэтгэл татам үйл явдал юм. 2-р ангид Вакандагийн нийслэл болон овгийн тосгон өмнөх ангиас илүү тодорхой гарах ажээ. Вибраниумийн төлөө Вакандатай тулалдах Талокан улсад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Талокан нь эртний Мезоамерикийн соёлоос санааг авсан улс бөгөөд усан доорх ертөнцөд байрладаг. Усан доторх зураг авалт, жүжигчдийн чөлөөлт үсрэлтийн дасгал сургуулилалтаар усан дахь ертөнцийг чимсэн гэж нийтэд мэдээлэгдсэн. Талокан нь хүчирхэг, дээд соёл иргэншилтэй гэдэг талаасаа Вакандатай төстэй боловч, Вакандаг бодвол илүү өвөрмөц гэдгээрээ ялгаатай. Нэг кинонд гарах хоёр өөр ертөнцийн зохицол болон зөрчилдөөн юу болохыг киноноос үзэцгээе. 

Хүчирхэг эмэгтэйчүүдийн өсөлт болон нэгдэл

Т’Чаллаг нас барсны дараа аюулд унасан Вакандаг удирдан авч явах гол дүрүүд нь “Black Panther”-д сэтгэлийг хэт ихээр хөөрөлд автуулж байсан хүчирхэг эмэгтэйчүүд болох хүүгийнхээ үхлийн дараа хаан суудалд суусан Рамонда, T’Чаллагийн дүү, суут эрдэмтэн Шүри, Генерал Окоей, мөн түүний хайрт бүсгүй Накиа нар юм. Хоёрдугаар ангид тэдний дуу хоолой, шийдвэр чухал болох нь харагдаж байна. Тэр тусмаа дараагийн Хар Ирвэс хэмээн олны анхаарлын төвд байгаа Шүри болон хүнд байдалд орсон Вакандагаа захирах хатан хаан Рамондагийн хариуцлага нэн чухал ажээ. Ганц эмэгтэй баатар бус, олон эмэгтэй баатрууд нэгдэн, гарч байгаа нь мөн л “Black Panther: Wakanda Forever” кинонд анхаарлаа хандуулах шалтгаан болж байна. Гайхалтайгаар илэрхийлэгдэх Вакандагийн дүрүүдийн өсөлт, зөрчилдөөн, нэгдэл нь хүссэн хүлээлтийг тань эвдэх болно. 

“Black Panther: Wakanda Forever” кино 2022 оны 11-р сарын 11-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь...
Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 о...
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
user
15 жилийн дараа эргэн ирсэн... Харрисон Форд “Инди...
“Индиана Жонс: Хувь Тавилангийн Хүрд” нь домогт аялагч, археологич Индиана Жонс хувь тавилангийн ду...
user
Бурхдын хилэн... “Шазам!”
2023 оны 03-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх DC-ийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх “Шазам: Бурхдын хи...
user
Видео тоглоомоо орхиод кино театр явцгаах уу? ......
Дотоод, гадаадын олон шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан “Super Mario”, “Dungeons & Dragons”, “...
user
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж...
Дэлхий дахинаас 1,637,100,000 сая долларын орлого олсон “Галактикийн хамгаалагчид” цуврал 6 жилийн...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” → “Галактик...
Энэ жил Марвелын 5-р үеийн эхлэлийг тавьж байгаа “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” (цаашид “Хү...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоо үзэ...
Марвелын ертөнц шинээр нэг шат ахилаа. “Black Panther: Wakanda Forever”-оор 4-р үе дуусаж, дараагий...
user
Дисней, “Toy Story 5”, “Frozen 3”, “Zootopia 2” а...
2023 оны 02-р сарын 08-нд Диснейн захирал Боб Айгер дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг булаа...
user
“Ор Сураггүй” киноны бүх сэжүүр интернэтэд...
“Ор Сураггүй” кино нь “Searching”(2018) цувралын шинэ түүх бөгөөд оюутан охин сүүлийн үеийн дэвшилт...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”, сэтгэл дог...
Марвелын фаз 5 эхэлж байгааг зарлаж, эргэн ирсэн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино удахгү...
user
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?
Марвелын 5-р үе “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Тус бүтээл нь 2023 оны...
user
“Аватар: Усны Ертөнц” кино нь хамгийн их орлого ол...
Бокс оффисыг илт давуу тэргүүлэн 1-р байраа хадгалж, энэ өвөл кино театруудыг эзэгнэн дэлхий дахины...
user
“Аватар цувралын 3-р ангид гал болон галт уулын үн...
Жэймс Камерон найруулагч “Аватар 3” киноны талаар мэдээлэл өгчээ. 2023 оны 01 сарын 01-ний өдөр Аме...
user
Өмнөх ангиас илүү дэлгэцийн бүтээлийн гоо зүй… 3 ц...
Маргад эрдэнийн өнгөтэй тэнгис нүдний өмнө цэлийнэ. Цэнхэр арьстай хөвгүүн халимтай төстэй Тулкун х...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU