...
...
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”, сэтгэл догдлуулсан Марвелын фаз 5-ын гайхалтай эхлэл
2023-01-24 13:53:03

Марвелын фаз 5 эхэлж байгааг зарлаж, эргэн ирсэн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино удахгүй нээлтээ хийх бөгөөд тус киноны талаар гаднын хэвлэл мэдээллийнхэн ихээхэн анхаарлаа хандуулж байна. Гаднын хэвлэл мэдээллийнхэн өнөө хүртэл үзэж харж байгаагүй квант ертөнцөөс авхуулаад хязгааргүй сансар огторгуйг сүрдүүлэх хүчирхэг хорон санаатан булаан эзлэгч Канг гарч ирэх гээд Марвелын фаз 5 руу орох эхний хаалга болох энэхүү бүтээлийг хэрхэн хүлээж байгаа талаараа дурджээ. Онцгойлон Hollywood Reporter, FANDANGO, IMDb, TIME, COLLIDER, Entertainment WEEKLY зэрэг гаднын нөлөө бүхий хэвлэл мэдээллүүд шинэ оныг угтан 2023 онд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа киноны жагсаалтад “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”-г оруулжээ.


“Хамгийн их хүлээлт үүсгэж байгаа Марвел студийн төслийн нэг.” (COLLIDER), “MCU-ийн хамгийн чухал цуврал болох болно.” (SCREEN RANT), “MCU-ийн фаз 5 нь Марвел студийн хамгийн жижиг Авенжерст зориулсан хамгийн том кино болох “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”-ын ачаар сэтгэл донслуулан эхлэх нь ээ.” (THE DIRECT), “Кинонд дурлагсдыг квант ертөнцийн агуу адал явдал уруу хөтлөх болно” (Geek Tyrant), “Удаан хүлээсэн MCU-ийн хамгийн нэр хүндтэй дүрүүд эргэн ирэх болно” (ITM) гэх зэргээр бичсэн байна.


Тус кино нь үл мэдэгдэх ертөнц “квант”-д унасан “Хүн-Шоргоолжийн гэр бүл” MCU-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг хорон санаатан хийгээд хязгааргүй сансар огторгуйг захирдаг булаан эзлэгч “Канг”-тай нүүр тулж, цаг хугацаа, орон зайг давсан аймшигтай сүрдүүлгийг сөрөх тухай өгүүлэх ажээ. “Хүн-Шоргоолж”-ийн дүрийг Пол Радд, “Хэдгэнэ”-ний дүрийг Эванжелин Лилли нар бүтээж, хэрхэн хамтрах бол гэдэг нь хүлээлт үүсгээд байна. “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ” киногоор өөрийгөө харуулсан “Жанет ван Дайн”-ы дүрийг бүтээсэн Холливудын нэрт жүжигчин Мишель Пфайффер дахин тоглох ажээ. “Жигтэй явдал” кинонд тоглосон Кэтрин Ньютон “Кэсси Лэнг” охины дүрийг бүтээхээр шинээр нэгдэж, Дисней+ “Loki” цувралаар анх гарч ирсэн Жонатан Мейжорс “Булаан эзлэгч Канг” -ийн дүрийг бүтээжээ.

“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино 2023 оны 02-р сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Frozen x Moana x The Lion King кино багийнхан “WI...
Диснейн 100 жилийн ойд зориулан бүтээсэн “WISH” киноны гол дүр Аша, ид шидийн Росас вант улсын Магн...
user
“Wonka” киноны найруулагч Тимоти Шаламег сайн дуул...
2023 оны 9 сарын 11-ний өдөр “Total Film” сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр “Wonka” киноны найруулагч...
user
“Suzume” нэрийн нууц...
“Suzume” анимейшн кинонд гамшиг дуудагч хаалгыг санаандгүй нээсэн Сүзүмэ охин Японы өнцөг булан бүр...
user
“Бүтээгч”-д Холливудын төлөөлөх шинжлэх ухаан, ура...
“Бүтээгч” кино нь өндөр түвшний хиймэл оюун ухаанд түшиглэн цөмийн зэвсгийн дайралт эхэлснээс хойш,...
user
“Оппенхаймер” кино дэлхий дахинаас олсон орлого нь...
“Оппенхаймер” киноны дэлхий дахинаас олсон орлого нь 800 сая долларыг удахгүй давах нь байна. Бокс...
user
“Жокер”-ийн Хоакин Феникс, энэ удаад “Наполеон” бо...
“Жокер”-оор олны хүндлэл хүлээгээд байсан жүжигчин Хоакин Феникс энэ удаад Наполеоны дүрд хувирчээ....
user
Бодитоор уулзах “Фреддигийн пиццаны газар”
“Фреддигийн пиццаны газарт өнгөрүүлсэн 5 шөнө” аймшгийн кино ижил нэрт видео тоглоомын эх зохиолоос...
user
“Мөрдөгч Пуаро”, энэ удаагийн сэжигтэн нь сүнс?
“Венец дэх нууцлаг үхэл” кинонд дэлхийн 2-р дайны дараа, тэтгэвэртээ гараад Венецэд амьдарч байсан...
user
“Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч”, 2023 оны 10 сарын...
“Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч” нь аймшгийн кино бүтээдгээрээ алдартай БлумХаусийн шинэ төслийн эхн...
user
DC-ийн шинэ эхлэл “Blue Beetle”
Олон нийтэд хэдийн цацагдсан “Blue Beetle”-ийн трэйлерт гол дүр Хайми Рейес супер баатар Хөх цох бо...
user
“Gran Turismo”, тоглогчоос уралдааны нисгэгч рүү
Бодит түүхээс сэдэвлэсэн “Gran Turismo” кино нь ижил нэрт тоглоомд үнэхээр дурласан тоглогч хөвгүүн...
user
Дэлхий дээрх хамгийн хачирхалтай байшин... “Сүнстэ...
Диснейгээс хязгааргүй төсөөлөх чадварын гайхалтай дүрслэл, нарийвчлалыг харуулах “Сүнстэй байшин” к...
user
Жейсон Стейтем “Мег 2: Далайн Гүнээс” киногоор үзэ...
Илүү ширүүн, үзүүштэй тулаан ихтэй, энэ зун кино театруудыг байлдан дагуулах “Мег 2: Далайн Гүнээс”...
user
“Cinema Score дээр А ангилал”... “Оппенхаймер”, өм...
Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл “Оппенхаймер” кино өмнөх бүтээлүүдийнхээ рекордыг эвдэн н...
user
“Insidious: Улаан хаалга”, сэтгэл сэртхийлгэм аймш...
1. Улаан хаалга, огт онгойлгож болохгүй!“Insidious: Chapter 2”-аас хойш Ламбертын гэр бүлд дахин ай...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU