Reporter
...
...
“Ор Сураггүй” киноны бүх сэжүүр интернэтэд...
2023-02-07 03:17:22

“Ор Сураггүй” кино нь “Searching”(2018) цувралын шинэ түүх бөгөөд оюутан охин сүүлийн үеийн дэвшилтэт дижитал төхөөрөмж болон цахим сүлжээг ашиглан, аялж яваад алга болсон ээжийгээ олохын тулд ганцаараа тэмцэж байгаа тухай өгүүлэх ажээ.

Олон нийтэд цацагдсан гол постерт болон компьютерын дэлгэцийг харуулсан нь их сонирхол татам юм. Энэ нь аймшгийн киноны жанрын шинэ чиг хандлагыг харуулсан өмнөх ангийн постерыг дүрсэлсэн гэлтэй. “Searching” цувралаар л үзүүлж чадах гайхалтай найруулга нь хүлээлт үүсгээд байна. 


Алга болсон ээж Грэйс (Ниа Люнг), хэн нэгний дуудлагыг чин сэтгэлээсээ хүлээх охин Жюн (Сторм Рид), хэргийг шалгах Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Элайжа Парк (Дэниел Хенни) гээд шинээр өрнөх үйл явдал үнэхээр их сонирхол төрүүлж байна. Хамт цацагдсан гол трэйлерт аялалд гарсан ээж Грэйсийг тосохоор онгоцны буудалд ирэн хүлээж буй Жюн охиноор кино эхэлдэг.

Аяллаа дуусгаад гэр лүүгээ буцахаар болсон ээж нь онгоцны буудалд ирдэггүй. Тиймд алга болсон түүнийг Холбооны мөрдөх товцооны мөрдөгч Элайжа Паркийн удирдлага дор олон нийтэд нээлттэй мөрдлөг хийж буй нь сэтгэл түгшээх ажээ.


Тийнхүү охин Жюн нь ээжийнхээ хоноглосон буудлын хяналтын камер, байршил хайгчаар хамгийн сүүлд хэн ирснийг интернэтээр олж ээжийнхээ ул мөрийг олдог боловч, ээж нь барьцаалагдаж буй бичлэг, хамт аялалд гарсан Кевин гэх залуу нь гэмт хэрэгтэн байсныг мэдээд хүнд цохилтод ордог.

Гэтэл ээж Грэйс нь өөр нэртэй гэдэг нь мэдэгдэж, охин Жюндаа хэлээгүй нууц байсан гэдэг нь хүртэл мэдэгдэн, улмаар ээж нь яагаад алга болсон нь сонирхол ихээр татах ажээ. Мөн түүнчлэн гэртээ ганцаараа байсан Жюн дээр үл мэдэгдэх урилгагүй зочин ирж, сэтгэл түгшээн өмнөх ангиас илүү айдас, түгшүүрийг мэдрүүлэх ажээ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд Ахмад Америк нэгдэнэ
Авенжерс цувралын шинэ анги Avengers: Doomsday кинонд Ахмад Америк(Крис Эванс) эргэн ирнэ.Avengers:...
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...