2023 оны 02-р сарын 08-нд Диснейн захирал Боб Айгер дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг булаасан Диснейн домогт “Frozen 3”, Toy Story 5”, “Zootopia 2” анимэйшнуудын дараагийн ангийг хийхээр болсноо зарлажээ.
Тэрээр “Хамгийн их нэр хүндтэй франчайз “Toy Story”, “Frozen”, мөн “Zootopia”-ийн дараагийн ангийг хийхээр болсноо зарлаж байгаадаа баяртай байна” гээд удахгүй тодорхой мэдээллийг хүргэх болно” гэж мэдэгджээ.
Нийт 4 кино, 1 телевизийн олон ангит кино(Buzz Lightyear)-оос бүрдсэн “Toy Story” франчайз нь 2019 онд олны хүртээл болсон “Тоглоомын Түүх 4”-өөр дууссан мэт боловч, өөр шинэ анги хийхээр болж, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг баясгах ажээ.
Мөн өнөө хүртэл 2 анги нь хоёулаа 1 тэрбум доллар даваад байгаа “Frozen” анимэйшны 2-р анги гарснаас 4 жилийн дараа 3-р ангийг хийхээр болжээ. “Zootopia” мөн адил 7 жилийн дараа дараагийн анги нь хийгдэхээр болж байгаа нь сонирхол ихээр татаж байна.
Зургийн эх сурвалж: Disney