...
...
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros. Movie”, 2023 оны 04-р сарын 07-ны өдөр нээлтээ хийнэ
2023-03-18 14:31:00

Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Супер Марио” цувралаар бүтээгдэж буй “Super Mario Bros. Movie” кино 2023 оны 04-р сарын 07-ны өдөр нээлтээ хийнэ.

Тус киног Аарон Хорват, Майкл Желеник нар найруулсан бөгөөд “Super Mario Bros. Movie” кино нь Нью-Йоркийн эгэл жирийн сантехникч Марио өөр ертөнцийн хорон санаатан Боузерд барьцаалагдсан дүү Луйжигээ аврахын тулд шинэ аялалд гарах тухай өгүүлнэ.


Энэхүү киног видео тоглоомын хүчирхэг компани Нинтендо болон “Минионууд”, “Сарыг хулгайлах төлөвлөгөө” зэрэг цувралыг бүтээсэн Иллюминэйшн компаниуд хамтарч санаа нэгдэн бүтээсэн бөгөөд Холливудын алдартай жүжигчид дуу оруулж байгаа нь мөн л сонирхлыг ихээр татаж байна.

Тус киноны сүүлийн трэйлерт Харанхуйн газар нутагт газар доорх шоронд хоригдсон Луйжигээр эхэлж байгаа нь анхаарал татаж байна. Айн чичрэх түүний хажууд “Зугтах газар байхгүй. Цорын ганц найдвар нь аятайхан үхэх л байна даа.” гээд сулхан хэлэх Лумасаас, Боузер өөрийн цэргүүддээ ертөнцийг эзэгнэх талаар өгүүлж байгаа нь киног илүү сонирхолтой болгох ажээ.


Нөгөө талаар, өөрийнхөө армийг дуудан цуглуулаад мөөгний хаант улс руу дайлаар мордохыг зарлаж буй Боузерын дүр төрх нь дэлхийг захирахыг хүссэн түүний хязгааргүй хүсэл шуналыг илтгэж, хамгийн муу хорон санаатан гэдгээ харуулж байгаа гэлтэй.

Ийнхүү Боузертэй тулалдан дүү Луйжигээ аврах ёстой Марио, Мөөгний хаант улсаа хамгаалах ёстой Тоорхон Гүнж киног улам л сонирхолтой болгож байгаа ба гоёмсог хувцаслалтыг ч мөн дурдахгүй байхын аргагүй.


Ялангуяа эгэл жирийн сантехникч Марио нь онцгой хүч чадалтай Супер Марио болж солонгон зам дээр Боузер  “Галактикийн хамгаалагчид”, “Юрийн Галавын ертөнц” цувралын Крис Прэтт Мариогийн дүрд дуу оруулж, “Номхон Далайн Хөвөө: Бослого”, “The Lego Movie 2”-ийн Чарли Дэй, “The Queen’s Gambit”-ийн Аня Тейлор-Жой нь Тоорхон Гүнж, “Кун Фу Панда”-ийн Жек Блэк нь Боузерын дүрийг бүтээжээ.

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тави...
Америкийн кино шүүмжлэгчид болон кино мэргэжилтнүүд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Лос-Анжелес хот...
user
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” к...
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” киноны дуу аль хэдийн ярианы халуухан сэдвүүдийн н...
user
Крис Прэтт “Галактикийн хамгаалагчид 3”-ыг үзэх эр...
“Галактикийн хамгаалагчид 3” кино Гамораг алдаж уйтгар гунигт автсан Питер Квил аюулд унасан галакт...
user
Нинтендогийн дараагийн бүтээл Зелда?
Видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн “The Super Mario Bros. Movie” киногоор дэлхий дахины орлогоос...
user
“Галактикийн хамгаалагчид 3” киног сайнаар үнэлж,...
Сүүлийн үед гаднын сайтуудад “Хамгаалагчид 3” киног магтсан сэтгэгдэл их байна. “Digital Spy”-ийн Я...
user
“Галактикийн хамгаалагчид 3” томоожиж, төлөвшсөн Г...
2023 оны 05-р сард нээлтээ хийх “Галактикийн хамгаалагчид 3” киноны шинэ трэйлер цацагдлаа. Тус трэ...
user
Удахгүй нээлтээ хийх “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр”...
“Sony pictures” 2023 оны 04-р сарын 04-ний өдөр албан ёсны олон нийтийн сувгаараа “Хүн-Аалз: Аалзны...
user
“The Super Mario Bros. Movie”, “Галзуу хурд 10” “Г...
“The Super Mario Bros. Movie”, “Галактикийн хамгаалагчид 3”, “Галзуу хурд 10” гээд үнэхээр үзүүштэ...
user
“Галактикийн хамгаалагчид 3” хамгийн их хүлээлт үү...
Цувралууд нь дэлхий дахинаас 1,637,100,000 долларын орлого олж, байлдан дагуулж байсан “Галактикийн...
user
“Усан дотор ** цагийн зураг авалт хийсэн”... Лусын...
Холли Бэйли бяцхан лусын дагиныг маш олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. 2023 оны 03-р...
user
30 жилийн дараа кино театруудын том дэлгэцнээ... “...
Супер Марио ах дүүс кино театруудын дэлгэцнээ 30 жилийн дараа гарах гэж байна. “The Super Mario Bro...
user
Стрессгүй, хөгжилтэй дүрүүдийн тулаан... “Dungeons...
Юуг ч төгс хийж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг багийнхны хөгжилтэй адал явдлыг дүрсэлсэн...
user
Супер баатар Шазамын гайхалтай өсөлтийн үе.... “Ша...
4 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирсэн “Шазам” киноны 2 дахь бүтээлд супер баатар Шаз...
user
“Галактикийн хамгаалагчид”-ын Жеймс Ганн, “Супермэ...
Марвелын “Галактикийн хамгаалагчид” цувралаар алдаршсан Жеймс Ганн найруулагч DC-ийн төлөөлөх баата...
user
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь...
Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 о...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU