Reporter
...
...
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь утсаар баяр хүргэжээ
2023-03-21 11:12:34

Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 оны 03-р сарын 17-ны өдөр жүжигчин Том Круз “The Flash” киног үзээд маш их таалагдсан учир кино бүтээсэн Энди Мускетти найруулагч руу залгаж сайхан кино болсон гэж магтсан тухай нийтэлсэн байна.

“Галактикийн хамгаалагчид” киноны найруулагч Ганн Жеймс ч бас “Өнөө хүртэл бүтээгдсэн баатартай кинонуудаас хамгийн гайхалтай киноны нэг.” хэмээн дүгнэж байсан.

Том Крузыг “Warner Bros. Discovery”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Заславтай уулзаж байхад, Заслав тус кино ямар гайхалтай бүтээл болохыг дурдсан. Сониуч зан нь хөдөлж Круз тэр киног үзмээр байгаагаа хэлсэн байна. 


Warner Bros.-ийн ажилтан Беверли-Хиллс дэх Крузын гэрт киног хүргэн, үзэж дуустал нь гэрт нь байсан байна.

Жүжигчин Том Круз “The Flash” нь “Киноноос хүсдэг бүхэн байна” гээд “Яг одоо бидэнд хэрэгтэй кино мөн байна” гэжээ. Круз цар тахлын үед “ТопГан: Маверик” киногоор Холливудыг сэргээсэн гэж үнэлэгдээд байгаа.


Тус кино нь дэлхий дахинаас 1.49 тэрбум долларын орлого олжээ. Олон нийтэд цацагдсан “The Flash” киноны трэйлерт Майкл Китон, Бен Аффлек гэсэн хоёр “Бэтмэн” хоёулаа гаргадаг нь сонирхол татаж байгаа.

“Man of Steel” кинонд Зод генералын дүрийг бүтээж байсан Майкл Шэннон ч бас гарах аж. “Super Girl”-ийн Саша Калле бас тус кинонд тогложээ.


“The Flash”-ийн хоёр Барри Аллен (Эзра Миллер) гарах ба өөр цаг хугацаанд дэлхийгээс ирсэн гэж харагдаж байна.

“The Flash” кино 2023 оны 06-р сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...