Reporter
...
...
30 жилийн дараа кино театруудын том дэлгэцнээ... “The Super Mario Bros. Movie”
2023-03-30 07:34:51

Супер Марио ах дүүс кино театруудын дэлгэцнээ 30 жилийн дараа гарах гэж байна. “The Super Mario Bros. Movie” (найруулагч Аарон Хорват, Майкл Желеник) кино нь эгэл жирийн сантехникч “Марио” өөр ертөнцийн хорон санаатан Боузерт барьцаалагдсан дүү Луйжигээ аврахын тулд Супер Марио болдог анимейшн юм. Нинтенто компани болон “Минионууд”, “Сарыг хулгайлах төлөвлөгөө” цувралуудыг бүтээсэн Иллюминэйшн компаниудын мөрөөдлийн төсөл гэж хэлж болно.


Мөн Холливудын шилдэг жүжигчид дуу оруулахаар сонгогдсон нь нээлт болохоос өмнө маш ихээр сонирхлыг татаж байна. “Галактикийн хамгаалагчид” цувралын Крис Прэтт Мариогийн дууг оруулж, “Номхон Далайн Хөвөө: Бослого”, “The Lego Movie 2”-ийн Чарли Дэй Луйжигийн дууг оруулжээ. Мөн “The Queen’s Gambit”-ийн Аня Тейлор-Жой Тоорхон гүнжийн, “Кун Фу Панда” цувралын Жек Блэк Боузерийн дүрд тус тус дуу оруулсан байна. Өмнө нь Супер Мариогоор 1993 онд “Super Mario Bros.” кино бүтээж олны хүртээл болгож байснаас хойш 30 жилийн дараа бүтээгдэж байгаа гэдгээрээ маш их хүлээлт үүсгэж байна. 


Сүүлийн трэйлерт Харанхуйн газар нутагт газар доорх шоронд хоригдсон Луйжигээр эхэлж байгаа нь анхаарал татаж байна. Айн чичрэх түүний хажууд “Зугтах газар байхгүй.

Цорын ганц найдвар нь аятайхан үхэх л байна даа” гэж сулхан дуугаар хэлэх Лумасын ярианаас Боузерийн аймшигтай устган сүйтгэгч хүч чадалтай гэдгийн талаар өгүүлж байгаа нь киног илүү сонирхолтой болгож байна.


Өөрийн армийг дуудан цуглуулаад Мөөгний хаант улс руу дайлаар мордохыг зарлаж буй Боузерийн дүр төрх нь дэлхийг захирахыг хүссэн түүний хязгааргүй хүсэл шуналыг илтгэж, хамгийн хорон муу санаатан гэдгээ харуулж байгаа гэлтэй.

Ийнхүү тус кинонд сонирхолтой тулалдаан, гоёмсог хувцаслалтыг харуулах ажээ. Марио нь онцгой хүч чадалтай “Супер Марио” болж Солонгон замаар Боузертэй уралдааны машинаар уралдах нь үзэгчдэд хүлээлт ихээр үүсгээд байна. 

“Super Mario Bros. Movie” кино 2023 оны 04-р сарын 07-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд Ахмад Америк нэгдэнэ
Авенжерс цувралын шинэ анги Avengers: Doomsday кинонд Ахмад Америк(Крис Эванс) эргэн ирнэ.Avengers:...
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...