Reporter
...
...
Удахгүй нээлтээ хийх “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр” киноны 2 дахь трэйлер цацагдлаа
2023-04-16 05:44:00

“Sony pictures” 2023 оны 04-р сарын 04-ний өдөр албан ёсны олон нийтийн сувгаараа “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр” 2 дахь трэйлерийг нийтэд цацжээ.


Тус бичлэгт Хүн-Аалз Маялс Морелс (Шамик Мур) нь Гвен Стейси (Хейли Стайнферд)-тэй дахин уулзаад олон ертөнцөд байгаа бүх Хүн-Аалзыг аврахын тулд адал явдлын аянд гардаг тухай өгүүлэх ажээ. Маялс шинэ хамтрагчидтайгаа уулзаж, бүгд олон ертөнцийг устгахаар сүрдүүлж буй ер бусын хорон санаатныг зогсоохын тулд шаргуу тэмцдэг. Трэйлерт Маялс “Хүн-Аалз байхад их золиос шаардагдана” гээд баатар хүний туулах ёстой сэтгэлийн зовлонгийн талаар өгүүлдэг.

Тэрээр “Заримдаа зөв зүйл хийхийн тулд хамгийн их хүсдэг зүйлээсээ татгалзах ёстой болдог” гээд жинхэнэ баатар болж дахин төрж буй талаар өгүүлэх ажээ. 


Тус бүтээлд өөр олон ертөнцөөс төрөл бүрийн Хүн-Аалзнууд гарч ирэх нь кинонд дурлагсдын хүлээлтийг үүсгээд байна. “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр” кино нь “Avatar: The Last Airbender”-ийн найруулагч Жуакин Душ Сантуш болон “Сүнсний Ертөнц” киноны Кэмп Пауэрс, мөн өмнөх анги “Хүн-Аалз: Аалзны Ертөнц рүү”-ийн найруулагч Жастин Томпсон нар санаа зориг нийлэн бүтээсэн байна.

Уг нь тус кино 2022 оны 04-р сард нээлтээ хийхээр байсан боловч, 2023 он болж хойшлогдсон байна.

Гайхалтай өнгөний зохицол, компьютер графикаар үзэгчдийн анхаарлыг татах “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр” кино 2023 оны 06-р сарын 01-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...